• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Ухаалаг шийдэл

Ухаалаг шийдэл

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

19001950 мэдээллийн лавлахын энэ оны эхний SMART WORKING арга хэмжээ Монгол цагаан сараар Монгол бэлэг уриан дор амжилттай зохион байгуулагдлаа.

  • Ухаалаг шийдэл
  • 2019-01-31 00:00:00
  • 3976
1900-1950 мэдээллийн лавлахын хамт олон нийт ажилтан албан хаагчдынхаа бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, үйлчилгээний хэв маяг, стандарт, ажилтнуудын ур чадвар үйл ажиллагаагаа цаг үетэйгээ уялдуулан сайжруулах, олон улсын шилдэг туршлага, стандартад нийцүүлэх зорилготойгоор “SMART WORKING” дотоодын ажилчдын өдөрлөгийг сар бүр зохион байгуулдаг.

Энэ оны хамгийн эхний арга хэмжээ өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр байгуулагын Хүний нөөц, сургалт хөгжлийн албанаас Мэргэжлийн ёс зүйтэй,  хэрэглэгч харилцагчийн үйлчилгээг эрхэмлэдэг, идэвх оролцоотой, хөгжил дэвшилд тэмүүлсэн зан төлөв, хандлага, ур чадвартай ажилчдыг бий болгох 2019 оны бодлого төлөвлөгөөгөө танилцуулж сургалт явууллаа.   

Мөн Сошиал Маркетингийн албанаас нийт ажилчдын дунд зохион байгуулсан “Монгол цагаан сараар - монгол бэлэг” аяны дүнг танилцуулж идэвхитэй оролцож бусдыгаа тэргүүлсэн МҮА-ны мэдээллийн ажилтан П.Эрдэнэцэцэг, О.Өлзийхишиг нарыг гарын бэлэг, тавгийн идээгээр шагнаж урамшуулсан юм. 

Энэхүү аянд дотоодын ажилчидаас гадна үндэсний үйлдвэрлэл эрхлэгч хувь хүн, аж ахуй нэгж, албан байгууллагууд өөрсдийн бараа бүтээгдэхүүний мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахын санд төвлөрүүлснээр үндэсний үйлдвэрлэгчдийн 500 гаруй байгууллагын мэдээлэл цугласан байна.

Сар шинийн баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжин монголдоо үйлдвэрлэсэн монгол гарын бэлэгний үнэ ханш, худалдаалж буй газруудын цогц мэдээллийг 19001950 лавлахаас 24 цагаар асуух боломжтой.

 




 
ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ

 
Мэдээллийн ажилтан О.Өлзийхишиг.


Сайн байна уу?  Сар шинийн өмнө байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээнд амжилттай оролцож шагнуулсанд баяр хүргэе.

Баярлалаа. Хамт олондоо баярлалаа

“SMART WORKING” арга хэмжээний талаар танилцуулна уу?


Энэ арга хэмжээг их хүлээдэг болсондоо? би ч гэлтгүй хамт олон маань ч хүлээдэг гоё арга хэмжээ гэж боддог. Байгууллагын бүх хүмүүс оролцдог. Яагаад гэвэл бүх алба нэгжүүд тухайн сардаа хийсэн ажлаа тайлагнаж үр дүнгээ хуваалцаж сайн ажилласан нэгнээ шагнаж урамшуулахаас гадна сарынхаа ёндоог үзэж сугалаа явуулдаг.

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилготой “Монгол цагаан сараар - Монгол бэлэг” аянд түрүүлсэн байна баяр хүргэе. Сэтгэгдэлээ хуваалцаач? 

Баярлалаа. Энэ аян бол манай байгууллага үндэсний үйлдвэрлэл буюу монгол гарын бэлгээ дэмжих зорилготой. Импортын гадаад барааг биш үндэсний бэлгээ сонгож нэг нэгнээ дэмжиж лавлахаар орж ирж байгаа хүмүүст санал болгосон сайхан аян болж байна.
Энэ аянд оролцсон бүх хүмүүстээ баярлалаа.

Мөн түрүүлж гарын бэлэг тавгийн идээгээр шагнуулсандаа маш их баяртай байна. Миний хувьд залуу гэр бүл. Энэхүү бэлгээ аав ээждээ бэлэг болгож өгнө дөө. Намайг болон давхар аав ээжийг минь баярлуулж байгаа хамт олондоо баярлалаа. 

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Баярын ачаалал хэр байдаг вэ? 


Яг одоо худалдан авалтын үе монголчууд маань бэлэг сэлтээ базаах үе шүү дээ. Иймд гадуур үзэсгэлэн худалдаа хаана юу болж байна монгол гарын бэлэг, бууз банш, хэвийн боов, ууцны үнэ ханш мөн одооноос эхлээд зүг мөр гаргахыг их түлхүү асууж байна. Ер нь сар шинэтэй холбоотой бүх л төрлийн мэдээллийг асууж байгаа ачаалал бол нэмэгдэж байна.

Нийт ажлынхаа хамт олондоо хандаж хэлэх зүйл байна уу? 

Байгууллагын нийт ажилчиддаа болон манай байгууллагатай хамтарч ажилладаг бүх хүмүүс болон биднийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч та бүхэндээ удахгүй болох сар шинийн баярын мэнд хүргэе.
Монгол түмний үндэсний их баяр сар шинэдээ та бүхэн үндэсний үйлдвэрийнхээ бараа бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй.
Сайхан шинэлээрэй.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР