• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Байгууллага бүртгэх
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Сар шинэ 2023
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  • Танилцуулга
  • ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
  • Хамтын ажиллагаа
  • БИДНИЙ ТҮҮХ ОЛОЛТ АМЖИЛТУУД
  • СҮЛД ДУУ
  • Нээлттэй ажлын байр

Танилцуулга

                                                                                      

Хэтийн зорилго:  Ухаалаг лавлах, ухаалаг хэрэглээ

Эрхэм зорилго:   Төгс хамтын хүчээр, эрхэм чанарыг бүтээнэ.

Үнэт зүйл:

  • Хэрэглэгчээ дээдэлнэ.

  • Эерэг хандлагын түгээнэ.

  • Мэдлэгийг эрхэмлэнэ.

  • Хариуцлагатай байдал

 Билэгт Дөлгөөн ХХК-ний 1900-1950 мэдээллийн лавлах нь мэдээллийн зах зээлд шударга өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, төгөлдөршлийг нэвтрүүлэх, харилцаа холбооны салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор 2005 онд байгуулагдсан.   
Давхардсан тоогоор үүрэн болон суурин холбооны 3 сая гаруй хэрэглэгчид байдаг гэсэн судалгаа бий. Энэ бол 1900-1950 мэдээллийн лавлахын хэрэглэгчид. Бид  газарзүйн байршил үл хамааран монгол орны өнцөг булан бүр,  гадаад улс орнуудаас өдөр бүр 24 цагийн турш хэрэглэгчиддээ мэдээлэл лавлагааны цогц үйлчилгээ үзүүлж байна. 


Бид үйл ажиллагаандаа богино хугацаанд бодит мэдээллийг гаргаж чадах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, цогц программ хангамжийг ашигладаг. Мэдээллийн лавлахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас анх удаа бид 2012 онд  “Automat call distribution-Aвтомат дуудлага хуваарилалтын систем”-ийг  үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэ нь хэрэглэгчдэд  мэдээллийг илүү түргэн шуурхай өгөх боломж бүрдснээс гадна үйлчилгээний ажилтны хувьд ч ашиглахад  илүү хялбар болж, олон улсын стандартыг хангасан программ хангамж техник хэрэгслийг ашиглах нөхцөл бүрдсэн.

Өнөөдөр бид лавлах үйлчилгээний үндэсний болоод олон улсын стандартыг монголын зах зээлд амжилттай нутагшуулж, мэргэшсэн боловсон хүчин, мэдээлэл лавлагааны хамгийн том бодит эх үүсвэртэй нэгдсэн санг  бүрдүүлж чадсан.  2008 онд “Олсон гээсэн бичиг баримтын нэгдсэн лавлагаа мэдээлэл” үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд 20 гаруй мянган олдсон бичиг баримтын мэдээллийн сан бүрдсэн.  Энэ үйлчилгээн дээрээ тулгуурлан бид УБЕГ-тай хамтран ажиллаж иргэний бичиг баримтын бүрдүүлэлт, лавлагаа мэдээллийг өгч байна.

Түргэн хоолын салбартаа тэргүүлэгч “Ноён пицца”-ны захиалга хүргэлтийн үйлчилгээ, шуурхай найдвартай, буух эзэн буцах хаягтай “Такси дуудлагын үйлчилгээ”, “Зарын сүлжээ” , “Ханшийн нэгдсэн мэдээлэл”,  “Цаг үе, үзвэр үйлчилгээний мэдээлэл”, Төрийн банктай хамтран “Орон сууцны хэрэглээний төлбөрийн мэдээлэл”, НБЕГ-тай хамтран “Нийгмийн даатгалын лавлагаа”  зэрэг 50 гаруй төрлийн үйлчилгээг бид  хэрэглэгчиддээ 24 цагийн турш хүргэн үйлчилж байна.

Дэлхий дахинд мэдээлэл харилцаа холбоо, дижитал эрин зуунд шилжин хамгийн хурдан өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна. Энэ өөрчлөлт, шинэчлэлтэд бид үргэлж бэлэн байж, шинийг санаачлан, лавлах үйлчилгээний, интертэйнмент, интернэт болон дата үйлчилгээгээрээ дамжуулан хэрэглэгчиддээ илүү өргөн боломж олгохын төлөө зорин ажиллаж байна.





ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Үндэсний тэргүүлэгч “1900-1950” мэдээллийн лавлахын цахим хуудсанд тавтай морилно уу.

Юуны өмнө биднийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгчиддээ, амжилтанд минь үргэлж хувь нэмрээ оруулж байдаг хамтран ажиллагч байгууллага та бүхэндээ талархал илэрхийлье.
Бид 2005 оноос Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт мэдээллийн лавлах “1900-1950” гэсэн брэндийг бий болгож, амжилттай бүтээн байгууллаа. Манай байгууллагын үйл ажиллагааны амжилт нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цаг ямагт хөдөлмөрлөхөд оршдог гэж “1900-1950” мэдээллийн лавлахын нийт хамт олон үздэг. Түүнчлэн бид 10 гаруй жилийн өмнө зорьж байсан зорилгодоо хүрч бодит мэдээллийн цогц үйлчилгээг дэвшилтэт техник технологийн шийдлээр мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан богино хугацаанд хүргэдэг, хэрэглэгчээ дээдэлсэн, үндэсний хэмжээний тэргүүлэгч лавлах үйлчилгээний төв болсон.
Лавлах үйлчилгээг улам сайжруулж чанаржуулахын төлөө бид олон шинэ ажлуудыг хийснээр дотоод үйл ажиллагааны зохион байгуулалт, үр ашиг сайжирч, түүний үр дүнд үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ төдийгүй сэтгэл ханамж байнга өсөн нэмэгдэж байна. Бид бүхний ажил хөдөлмөрийг үнэлж Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс 2005, 2009 оны “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдгийг шилдэг хамт олон, Мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарын ололт амжилтыг дэлгэн үзүүлдэг ICT-Expo үзэсгэлэнгээс хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээний эзнээр  6 удаа шалгарсан нь бид өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж мэдээллийн цогц үйлчилгээгээр бүх нийтийг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгааг илтгэх хамгийн бодитой үзүүлэлт гэдгийг хэлэхэд таатай байна. Цаашилбал “1900-1950” Мэдээллийн лавлах нь Азийн Call Center-ийн холбооны гишүүн байгууллага болсон нь бидний үйл ажиллагаа хэрхэн өргөжсөнийг харуулж буй хэрэг юм.
“1900-1950” Мэдээллийн лавлах нь анх 3-4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 200 гаруй үндсэн ажилтантайгаар 24 цагийн турш хэрэглэгчиддээ үйлчилж байна.
1900-1950 Мэдээллийн лавлах нь технологийн эрин зуунд хэрэглэгчиддээ дата үйлчилгээнд суурилсан богино хугацаанд, түргэн шуурхай мэдээллийг хүлээн авахад зориулан олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, судалгаа, стратеги, төлөвлөлтийн ажил дуусч Монголын зах зээлд гарган хэрэглэгчдийн хүртээл болгож хамтран ажиллахдаа таатай байна.
Бидний туулж ирсэн зам, цаашид бичих түүхтэй ч үргэлж хамт байна гэдэгт бид итгэлтэй байна.
Хүндэтгэсэн:
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ         Б.ЭНХ-АМГАЛАН

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА

Мобиком

Юнител

Төрийн банк

Орон сууцны хэрэглээний төлбөрийн мэдээлэл, лавлагаа

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар

Нийгмийн даатгалын бүх төрлийн лавлагаа, мэдээлэл

Скайтел

Жи Мобайл

Масс тв

Мass TV

Масс агентлаг

Mass agency group

< Буцах

Гавъяа шагнал

 
  • 2005 онд Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдгийн шилдэг хамт олон”, 
  • 2006 Оны шилдэг аж ахуй нэгж
  • 2007 онд “Мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын ололт амжилтыг дэлгэн үзүүлдэг “ICT EXPO үзэсгэлэнгээс “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээний эзэн”
  • 2007 онд Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны “Хүндэт өргөмжлөл”
  • 2009 онд Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдгийн шилдэг хамт олон”, 
  • 2010 онд “Мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын ололт амжилтыг дэлгэн үзүүлдэг “ICT EXPO үзэсгэлэнгээс  “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээний эзэн” 
  • Like IT awards-2011-с "Шилдэг лавлах үйлчилгээ
  • 2011 онд “Мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын ололт амжилтыг дэлгэн үзүүлдэг “ICT EXPO үзэсгэлэнгээс “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээний эзэн” 
  • Хөдөлмөрийн манлайлагч байгууллага-Ажил хэрэгч хамт олон
  • Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан МҮХАҮТ болон Оюуны өмчийн газраас зохион байгуулдаг "Үндэсний шилдэг брэнд 2011" шалгаруулалтаас “Үндэсний шилдэг брэнд үйлчилгээ”
  • Ноён зууч 1950 лавлах нь азийн “Call Center”-ийн Холбооны Гишүүн байгууллага болсон 
  • Монголын хүрээлэнгээс сар бүр гаргадаг судалгаагаар хэрэглэгчдийн хамгийн их ханддаг 4 оронтой лавлахаар тасралтгүй тэргүүлсээр ирсэн.
  • "Best Of Mongolia-2012" олон нийтийн санал асуулгаар "Оны Шилдэг Лавлах үйлчилгээ" шагнал
  • "Гранд экспо-2012" үндэсний бизнес фестивалиас "Үйлчилгээний шилдэг салбар" гран при шагнал 
  • Татварын ерөнхий газраас 2012 оны "Шилдэг татвар төлөгч байгууллага" өргөмжлөл
  • ICT Expo 2013 үзэсгэлэнгээс "Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээ" шагнал
  •  Татварын ерөнхий газраас 2013 оны "Шилдэг татвар төлөгч байгууллаг" өргөмжлөл 
  • 2015 онд Улаанбаатар түншлэл олон улсын үзэсгэлэнгээс "Шилдэг үйлчилгээний байгууллага" өргөмжлөл хүртсэн 
  • "Best Of Mongolia-2016" олон нийтийн цахим санал асуулгаар "Оны шилдэг лавлах үйлчилгээ"


 

Манай шилдэг ажилтнууд


Үндэсний тэргүүлэгч 19001950 мэдээллийн лавлах нь Монголын хамгийн өргөн цар хүрээтэй мэдээлэл лавлагааны нэгдсэн санг бүрдүүлэн, 200 гаруй мэргэшсэн боловсон хүчинг дотооддоо бэлтгэж, ажлын байраар ханган ажиллаж байна. Сайн ажилласан шилдэг ажилтнуудаа үргэлж шагнаж урамшуулж байдаг билээ.

19001950 мэдээллийн лавлахын ажилтан, албан хаагчдынхаа авсан төрийн шагналуудаас дурдвал:
 
  • МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавъяаны улаан туг"-ийн одон-1 ажилтан 
  • МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас” одон- 2 ажилтан
  • МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медаль-2 ажилтан
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний ажилтан” -1 ажилтан
  • Зам тээвэр хөгжлийн яамны “Хүндэт жуух” – 1 ажилтан
  • Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг - 12 ажилтан
  • Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын “Хүндэт жуух”- 23 ажилтан
  • Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын “Баярын бичиг”-4 ажилтан
  • Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн хүндэт” медаль – 6 ажилтан
  • Монголын залуучуудын холбооны  “Тэргүүний залуу алтан” медаль- 8 ажилтан
  • Монголын залуучуудын холбооны  “Хөдөлмөрийн алдар” медаль- 10 ажилтан  

< Буцах

19001950 лавлахын сүлд дуу "Байна уу"

Жүжигчин МУСТА Л.Сөрөлт,
Дуучин МУСТА А.Түмэн-Өлзий  "БАЙНА УУ" 

Байна уу? 
Байна уу?
Хэн бэ, хэнтэй ярих вэ?
Таньсангүй юу?
Чи од юм уу?
Тиймээ, хэний ч олоогүй нууцыг хайж байгаа од залуу чинь байна
За уучлаарай! Хэн билээ та
Хөөрхөн бүсгүй! Түшиг байна
Үнэндээ би ганц бие залуу
Ганц бие байх чинь надад хамаагүй

Хүүе, хүүе бүсгүй минь битгий тэгээч дээ
Чамайг хардаг хүн олон байхад яаж хажууд чинь очих юм бэ?
Тэгвэл уулзъя л даа, тэгвэл учиръя л даа
Олон хос ингэж учирсан
Хүүе, хүүе залуу минь битгий тэгээрэй
Яагаад би итгэх ёстой гээч
Миний үнэ цэнийг үнэлж чадваас
Хувь тавиланг чинь харж байж болъё
Тэгвэл уулзъя л даа, тэгвэл учиръя л даа
Олон хос ингэж учирсан

Ингэхэд бүсгүй минь хэдэн настай вэ?
Хөөрхөн бүсгүйчүүдтэй ярилцахад бэлэн шүү
Эмэгтэй хүний нас асуудаггүй 
Нас чацуу найзууд чинь хэдэн оных вэ?
Нас чацуу байна уу, 100 насалсан ч
Харин миний нас 18
Хэлэхэд үнэхээр хэцүү юм байна
Тэгвэл хурдан харахыг хүсч байна

Хүүе, хүүе залуу минь битгий тэгээрэй
Яагаад би итгэх ёстой гээч
Миний үнэ цэнийг үнэлж чадваас
Хувь тавиланг чинь харж байж болъё
Тэгвэл уулзъя л даа, тэгвэл учиръя л даа
Олон хос ингэж учирсан
Хүүе, хүүе бүсгүй минь битгий тэгээч дээ
Бүсгүйчүүд дандаа ингэх юм аа
Чамайг хардаг хүн олон байхад яаж хажууд чинь очих юм бэ?
Тэгвэл уулзъя л даа, тэгвэл учиръя л даа
Олон хос ингэж учирсан
Байна уу? 
Байна уу?
Байна уу? 
Байна уу?
Татах
 

19001950 лавлахын сүлд дуу "Хүслийг хариулагч"

Ая Ц.Байдраг, Үг Д.Ган-Очир
Мотив хамтлаг, Дуучин Баярцэцэг

"Хүслийг хариулагч" дууны үг 1-р хувилбар: 
 
Хүслийг хариулах шидэт мэдлэг
Хүмүүсийг холбосон амин судас
Дэвшил хөгжлийн мэдээ мэдээлэл
Дэвжин дээшлэх Ноён зууч
 
Таны гарт амьдрал бэлэглэнэ.
Таны зүрхэнд итгэл авчирна.
Таны төлөө үргэлж хариулна.
Та л хүсвэл бид биелүүлнэ.
 
Дахилт:
Ноёноор зуучлуулсан таны амьдрал
Ноёлог өндөр байх болно.Та итгэ.
Итгэл найдвар,цаг хугацаа,орон зайд
Эх орон Монголынхоо бүхнийг хайрлана.
 
Ноён зууч Монголын зууч
Ноён зууч Монголын гүүр
Ноён зууч Монголын хурд
Ноён зууч Монголын зүрх ээ!
 
Мэдээллийн лавлах утаснаас
Мэдлэгтээ та хүссэнээ авч
Санасан болгонд тань туслах гэж
Сар нартайд ч бид хариулна
 
Таны хүсэлд амжилт дуудана.
Таны эрэлд сонголт нэмнэ.
Таныг бид амьдралтай холбоно.
Та л хандвал бид дагуулна.
 
Дахилт:
Хүн болгоны хүслийг хариулагч
Хүнлэг харьцаа бидний хайр юм.
Бидэнд хандсан таны итгэл
Бид бүхний амжилт бүтээл юм.
 
Ноён зууч Монголын зууч
Ноён зууч Монголын гүүр
Ноён зууч Монголын хурд
Ноён зууч Монголын зүрх ээ!
 
Дахилт:
Ноёноор зуучлуулсан таны амьдрал
Ноёлог өндөр байх болно.Та итгэ.
Итгэл найдвар,цаг хугацаа,орон зайд
Эх орон Монголынхоо бүхнийг хайрлана.
 
 


 
Татах

Монголын хүүхдийн ордны "Хүүхдийн найрал дууны хамтлаг" 

"Хүслийг хариулагч" дууны үг 2-р хувилбар: 


Хүслийг хариулагч шидэт мэдлэг
Хүмүүсийг холбосон амин судас
Дэвшил хөгжлийн мянга есөн зуун
Арван ёс тавь мэдээллийн лавлах

Таны гарт амьдрал бэлэглэнэ.
Таны зүрхэнд итгэл авчирна. 
Таны төлөө үргэлж хариулна.
Та хүсвэл бид биелүүлнэ.

Дахилт:
Мэдээллийн лавлах таны амьдралд
Мэдлэг болж таныг гийгүүлнэ.
Итгэл найдвар,цаг хугацаа
Эх орон Монголынхоо бүхнийг хайрлана.

Мэдээллийн лавлах утас
Миний чиний харьцах утас
Мэдээллийн лавлах утас
Мэргэжлийн хурдтай утас аа.

Мэдээллийн лавлах утаснаас
Мэдлэгтээ та хүссэнээ авч
Санасан болгонд чинь бид туслах гэж
Сар нартайд  ч бид хариулна.

Таны хүсэлд амжилт дуудъя
Таны эрэлд сонголт нэмье.
Таныг бид амьдралтай холбоё.
Та хандвал бид  дагуулья.

Дахилт:
Хүн болгоны хүслийг хариулагч
Хүнлэг харьцаа бидний хайр юм.
Бидэнд хандсан таны итгэл
Бид бүхний амжилт бүтээл юм.

Мэдээллийн лавлах утас
Миний чиний харьцах утас
Мэдээллийн лавлах утас
Мэргэжлийн хурдтай утас аа.
 
Татах
 

< Буцах

19001950 лавлахад ажилласнаар

Та Үндэсний шилдэг брэнд "19001950 мэдээллийн лавлахад ажилласнаар дараах боломжууд нээлттэй:
  • Эерэг хандлагатай, эвсэг хамт олон
  • Өглөөний цай, өдрийн хоол хөтөлбөр
  • Өрсөлдөхүйц цалин, үр дүнд тулгуурласан урамшуулал,
  • Гадаад, дотоодын аялал, амралт
  • Ажилтнуудын нийгмийн халамжийн болон соёлын хөтөлбөрүүд
  • Үйлчилгээний соёл болон ёс зүйн төрөл бүрийн сургалтууд
  • Бодит мэдээллийн цогц үйлчилгээг, дэвшилтэт техник технологийн шийдлээр мэргэшсэн боловсон хүчин болж бэлтгэгдэнэ.
 














 

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

ЛАВЛАХ УТАСНЫ ОПЕРАТОР

Ерөнхий шаардлага
  • Их дээд сургууль төгссөн
  • Хэл ярианы ур чадвартай
  • Гадаад хэлний мэдлэгтэй
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • 10 хуруугаар стандартын дагуу шивдэг байх




Ажилд орохыг хүссэн горилогчийн бүрдүүлэх материалууд:
  • Хэрвээ та дээрх шаардлагуудыг хангасан гэж үзэж байгаа бол бөглөн ирүүлээрэй.
  • 3х4 хэмжээтэй, өргөдөл гаргах үеийн, өнгөт, цээж зураг /1 хувь/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын гэрчилгээ, Мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, сертификатны баталгаажуулсан хуулбарууд
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Хорооны тодорхойлолт
  • Эрүүл мэндийн тодорхойлолт
Мөн Хүний Нөөцийн хэлтсийн hr@19001950.com  хаягаар өөрийн анкетыг илгээх боломжтой.  Дэлгэрэнгүй мэдээллийг 70111950, 99089733 утсаар лавлана уу?.

Анкетаа эндээс татна уу. АНКЕТ ТАТАХ
 

ХОЛБОО БАРИХ

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар захиа илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор 1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2023 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Орон сууцны хэрэглээний төлбөр

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

Олсон Гээсэн бичиг баримт

  • +15°C | 0°C

  • Монгол банк

    2400 | $

  • Билгийн тооллын

    |