19001950 мэдээллийн лавлах ӨГЛӨӨНИЙ ЦАЙ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Өдрийн эрч хүч, уураг тархины үйл ажиллагаа өглөө юу идэж ууснаас ихээхэн хамааралтай. Зохистой хооллолтын зөвлөмжид зааснаар өглөөний цайгаар өдрийн нийт илчлэгийн 20-25%-ийг авах ёстой гэж зөвлөдөг. Шимт бодисоор баялаг өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт тэжээлийн бодисоор хангаж, эрч хүчийг өгч, тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрүүл мэндийг хэвийн байлгадаг.Өглөөний цай тогтмол хэрэглэхийн ач холбогдол:
- Тархины үйл ажиллагааг сайжруулна
- Бодисын солилцоог эрчимжүүлнэ
- Ажлын бүтээмж дээшилнэ
- Биеийн жингээ барих, жингээ бууруулахад тустай
- Чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулна
- Эрүүл хооллолтын үндэс болно
Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?
Удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч, эцэстээ өтгөн хаталт үүсч, цөс зогсонгоших, өтгөрөх, цөсний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мөн анхаарал төвлөрөх нь багасах, ажлын бүтээмж буурах, дархлаа сулрах, жингийн илүүдэл, таргалалт, зүрх судасны өвчин, ходоод гэдэс, чихрийн шижин өвчинд өртөх зэрэг эрсдлийг нэмэгдүүлдэг.