• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Технологи

Технологи

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Apple компани дөрвөн хувилбартай iPhone 16 шинэ загвараа танилцууллаа.

  • Технологи
  • 2024-09-10 11:13:56
  • 1001

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Apple компани "Glowtime" хэмээн нэрлэсэн арга хэмжээнийхээ үеэр iPhone 16 шинэ загвараа танилцууллаа.

Уг бүтээгдэхүүн нь дөрвөн өөр хувилбартай бөгөөд урьдчилсан захиалга нь өнөөдөр нээгдэж, есдүгээр сарын 20-нд худалдаалж эхлэх юм байна.

Энэ удаагийн iPhone загвар хиймэл оюуны Apple Intelligence технологийг үйлдлийн системдээ шингээсэн гэдгээрээ онцлог.

Үүнээс гадна камерын хувьд нэлээд сайжруулж, шинэ үеийн процессороор тоноглож, шинэ товчтой болжээ.
 

ҮНЭ:
iPhone 16 загвар дотроо iPhone 16, iPhone 16 Plus, iPhone 16 Pro, iPhone 16 Pro Max гэсэн дөрвөн хувилбартай.

Үнийн хувьд өмнөх iPhone 15 загвартайгаа ижил байх юм.

Тухайлбал:

  • iPhone 16: $799 (128GB), $899 (256GB), $1,099 (512GB)
  • iPhone 16 Plus: $899 (128GB), $999 (256GB), $1,199 (512GB)
  • iPhone 16 Pro: $999 (128GB), $1,099 (256GB), $1,299 (512GB), $1,499 (1TB)
  • iPhone 16 Pro Max: $1,199 (256GB), $1,399 (512GB), $1,599 (1TB)
КАМЕР
  • iPhone 16 ба 16 Plus хувилбарууд нь өмнөх iPhone 15 хувилбаруудтай адил 48MP үндсэн, 12MP хэт өргөн (ultrawide) өнцгийн камертай үйлдвэрлэгдсэн байна.
  • Харин iPhone 16 Pro хувилбарын хувьд 48MP үндсэн, 48MP хэт өргөн өнцгийн, 12MP 5X Zoom татдаг камертай болжээ.

    Үүнд гол өөрчлөлт нь iPhone 15 Pro хувилбарын 3Х zoom камерыг 5Х zoom болгон нэмэгдүүлсэн явдал юм.

    iPhone 16 загварын ultrawide дуран өмнөхөөсөө 2.6 дахин их гэрэл мэдэрдэг болсон тул гэрэл багатай орчинд сайн чанартай зураг буулгах боломжтой болжээ.

    Мөн дүрс, зурагт орон зайн мэдээлэл агуулсан Spatial Video, Spatial Photo боломжууд нэмэгдсэн нь Apple-ийн Vision Pro зүүдэг төхөөрөмжөөр харахад зориулагдсан юм байна.

    Камер нь 4K видео дүрсийг 120 fps (frame rate per second) түвшинд бичдэг болж сайжирчээ. Ингэхдээ бас slow-motion горимд 4K дүрс бичих боломжтой болсон байна.

    iPhone 16 Pro хувилбарууд студийн түвшний дөрвөн микрофоноороо Spatial Audio (орон зайтай дуу авиа) бичих боломжтой болсныг AirPods, Vision Pro зэрэг ийм технологийг дэмждэг төхөөрөмжүүдээр тоглуулах боломжтой болжээ.
    ПРОЦЕССОР:
     

    iPhone 16 загварын бүх дөрвөн хувилбар Apple-ийн хамгийн сүүлийн үеийн А18 процессортой болсон бол iPhone 16 Pro хувилбарууд илүү сайжруулсан А18 Pro процессороороо ялгарч байна.

    Ингэснээр өмнөх 15 загвараас 30 хүртэл хувиар хурдан, 12 загвараас 50 хүртэл хувиар хурдан ажилладаг болжээ.

    Мөн график процессор буюу GPU нь өмнөх загвараасаа 40 хувиар хурдан ажилладаг болсныг Apple баталж байна.
    Apple Intelligence
     

    Шинээр танилцуулж буй хиймэл оюуны Apple Intelligence технологи нь бүх iPhone 16 загвараас гадна iPhone 15 Pro хувилбаруудад нэвтэрчээ.

    Уг технологийн зарим боломжуудаас дурдвал:

  • Гараар бичсэн богино тэмдэглэлийг бүтэн өгүүлбэр болгон мессэж, документ хэлбэрт хөрвүүлэх
  • Эможийг ямар хэлбэртэй харагдуулахаа бичиж илэрхийлэх
  • Бичсэн текстээс зураг үүсгэх Image Playground апп
  • Бичсэн текстийн агуулга дээр үндэслэн гэрэл зураг хайж, илэрсэн зургуудыг цомог болгон харуулах
  • Имэйл, уулзалтын тэмдэглэл зэргийг дүгнэж эмхэтгэх
  • Siri нь бас таны хүсэлтээр дэлгэцээс харж буй зүйлд зохих үйлдлийг автоматаар үзүүлдэг болжээ.

    Тухайлбал хэн нэгэн танд дууны нэр мессэжээр илгээвэл Siri-гээс тоглуулахыг хүсэхэд ямар ч илүү үйлдэл хийлгүйгээр тоглуулж эхлэх юм.

    Бас харж буй зургаа хэн нэгэн рүү илгээхийг хүсэхэд Siri биелүүлдэг болсон байна.

    Apple Intelligence технологи нь аравдугаар сард зах зээлд гарах үйлдлийн системийн iOS 18.1 хувилбарт багтсан байх юм.

    Apple Intelligence нь бас Siri дуу хоолойгоор удирдагддаг туслагчийг улам сайжруулжээ.

    Тухайлбал одоо Siri-тэй бичгээр харилцаж болдог болсон байна.

    Дэлгэц
     

    2020 онд гарсан iPhone 12 загвараас хойш Apple анх удаа дэлгэцийн хэмжээгээ өөрчилжээ.

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    19

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР