1900-1950 мэдээллийн лавлахын дэргэдэх “Такси дуудлагын нэгдсэн төв” нь 2009 онд байгуулагдсан. Өнөөдөр монгол улсын хамгийн том такси үйлчилгээний нэгдсэн төв болон өргөжин тэлсэн. 1900-1950 Такси дуудлагын нэгдсэн төвд Монгол улсад бүртгэлтэй 10 гаруй такси үйлчилгээний компаниудын 500 гаруй такси иргэдэг үйлчилдэг. Эдгээр такси Улаанбаатар хотын сая гаруй хэрэглэгчдэд 24 цагийн турш үйлчилж байна. Бид сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хэрэглэгчиддээ зориулж олон улсын стандартад хүрсэн соёлтой, түргэн шуурхай, хэрэглэгчийн аюулгүй байдал, чанар стандартыг хангасан үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.
1900-1950 Такси дуудлагын төвийн машинууд нь тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалд 100 хувь хамрагдсан бөгөөд осол аваар, аюулгүй ажиллагааны үүднээс олон улсын стандартад нийцсэн орчин үеийн техник технологоор хангагдсан бүрэн автоматжсан засварын болон угаалгын төвийг дэргэдээ ажилуулдаг.
1900-1950 такси дуудлагын төв нь датад суурилсан хөдөлгөөнт төхөөрөмж “EASY TAXI” апплэйкшн ашиглан дуудлага хүлээн авах, дуудлагын захиалгыг гүйцэтгэдэг. “EASY TAXI” аппликэйшнийг ашигласнаар таксины хүртээмж нэмэгдэж, авто замын түгжрээг бууруулах, хэрэглэгчийн төлбөрийг ухаалаг системээр дамжуулан тооцоолох, хэрэглэгчийн үнэ тарифтай холбоотой санал гомдлыг бууруулах, жолоочийн бичиг баримтын бүрдэл, аяллын түүх, маршрутыг харж болох зэрэг олон давуу талуудтай.
Бидний үйлчилгээ