1900-1950 мэдээллийн лавлахын ажилтан Д.Ичинхорлоо Филиппин Улсын Себу хотын IMS сургуульд "Англи хэлтэй монгол залуус" хөтөлбөрийн 23 дахь суралцагч болж амжилттай суралцан ирлээ.

Эрдэм мэдлэгийн их далайд гаран өөрийгөө сорин, шинэ туршлага,эрдэм мэдлэгийг өвөртлөн ирсэн түүнд ажлын хамт олноос нь цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.

Эрдэм мэдлэгийн их далайд гаран өөрийгөө сорин, шинэ туршлага,эрдэм мэдлэгийг өвөртлөн ирсэн түүнд ажлын хамт олноос нь цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.
1900-1950 мэдээллийн лавлах нь хэрэглэгчиддээ найдвартай, найрсаг, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхийн тулд ажилтнуудынхаа ур чадварыг байнга хөгжүүлдэг билээ. Энэ зорилгын хүрээнд бид мэдээллийн операторуудыг олон улсын төвшний англи хэлний сургалтад хамруулж, хэрэглэгчидтэй илүү үр дүнтэй, зөв ойлголцох харилцааг бий болгохыг зорьдог. Тэд хэлний мэдлэг, харилцааны ур чадвар, олон улсын соёлын туршлагаа нэмэгдүүлж, 1900-1950 лавлахын хэрэглэгчдэд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсон байна. Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт нь зөвхөн хэлний мэдлэг олгоод зогсохгүй, хэрэглэгчтэй харилцах соёл, олон улсын стандарт, мэргэжлийн ёс зүйн талаар ч чухал ойлголтуудыг өгдөг. Тиймээс бид энэхүү сургалтыг цаашид тогтмол хэрэгжүүлэн, илүү олон залуусыг хөгжүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг улам сайжруулах зорилготой байна. Төгсөгчдөдөө халуун баяр хүргэе. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье!





