• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Р.Сонгуул: Ажилчдынхаа боловсролд анхаарч гадаад дотоодын сургуульд явуулахаас гадна хүн бүрд тохирсон ажиллах хуваарийг гаргаж өгдөг

  • Онцлох мэдээ
  • 2025-10-27 09:51:16
  • 489

Мэдээлэл, лавлагааны үйлчилгээг монголд нэвтрүүлсэн үндэсний тэргүүлэгч 1900-1950 мэдээллийн лавлахын 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд ажилчдынхаа боловсролд анхаарч Филиппин улсын Сэбү аралд байрлах хэлний бэлтгэлд 23 ажилтнаа сургаж, дотоодын их дээд сургуульд ч сургажээ. Мөн гэрээсээ, ажилтнаа хүссэн нөхцөлөөр нь ажиллуулахаас гадна хүн тус бүрд тохирсон ажиллах хуваарийг баталж өгдөг байна. 19001950 Мэдээллийн лавлах Хүний нөөц сургалт хөгжлийн ажилтан Р.Сонгуул бидэнтэй цөөн хором ярилцлаа.

-1900 1950 лавлахын 20 жилийн ой тохиож байна. Энэ 20 жилийн хугацаанд маш их ололт амжилттай ажиллахын зэрэгцээ ажилчдадаа маш их олон боломжийг олгож өгсөн байна. Энэ асуултаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо

“Билэгт Дөлгөөн” компанийн дэргэдэх 1900-1950 мэдээллийн лавлах 2005 онд үүсгэн байгуулагдсан. Энэ жил манай байгууллагын түүхт  20 жилийн ой тохиож байна. 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтмол үйл ажиллагаа эрхэлж, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн түргэн, шуурхай үйлчилгээг нэвтрүүлэх бүх төрлийн мэдээ мэдээллийн цогц үйлчилгээг бодит эх сурвалжтай, өргөн цар хүрээтэйгээр 24 цагаар 7 хоногийн турш хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор ажилладаг.  


Манай байгууллага нэг газар, 2 алба,  2 хэлтсээс бүрддэг бөгөөд гол онцлог нь манай нийт ажилтнуудын 95 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Үүнтэй холбоотойгоор тэдэнд зайнаас, гэрээсээ ажиллах боломжийг олгодгоороо онцлогтой.


-1900 1950 лавлах 7 хоногийн 24 цаг иргэдэд бүх төрлийн мэдээ мэдээлэл хүргэж ажилладаг. Тэгэхээр ажилчдаа хэрхэн чадавхжуулдаг вэ?

Харилцаа холбооны салбарын онцлог нь бид цаг хугацаатай уралдаж ажилладаг. Ингэж ажиллахын тулд нийт ажилтнуудаа гадаад болон дотоодын сургалтанд байнга хамруулдаг.

Бид компани аж ахуйн нэгж, албан байгууллагын утасны дугаар, хаяг байршил, цагийн хуваарийн мэдээлэл, цаг үеийн мэдээлэл, үзвэр үйлчилгээ, бүх төрлийн бичиг баримт бүрдүүлэлтийн мэдээлэл, бүх төрлийн ханшийн мэдээнээс гадна Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төв, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн банк, Эрдэнэс таван толгой болон бусад төрийн байгууллагуудтай хамтран төрийн үйлчилгээний мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэж төр хувийн хэвшил хоорондын гүүр болж ажилладаг.

Хамгийн сүүлийн байдлаар 9 сард НДЕГ-тай хамтран нийт ажилтнуудаа сургалтад хамруулсан. Ингэснээр нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээллийг 24 цагаар хүргэдэг болсон.

Дээр дурдагдсан төрийн байгууллагуудтай холбоотой сургалтуудаас гадна “ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” төслийг хэрэгжүүлж, "Глобал Удирдагч" Их Сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлэхээс гадна 2019 оноос хойш “Англи хэлтэй -Монгол залуус” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа.


Энэ хугацаанд нийт 23 ажилтнаа Филиппин улсын хэлний бэлтгэлд зуучилж  байгаа бөгөөд энэ хөтөлбөрт хамрагдсан ажилтнууд маань амжилттай суралцаад эх орондоо ирээд, гадаад улсад сурсан сайн соёлоо байгууллагадаа шингээн хэрэгжүүлээд явж байгаа нь бидний хамгийн том бахархал болж байна.


- Танай байгууллагын хувьд ажилчдаа гэрээс нь хүссэн цагт нь хүссэн нөхцөлөөр нь ажиллуулдаг. Үүлэн технологи нэвтрүүлснээр ямар ямар давуу талууд гарсан бэ

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орон даяар хөл хорьж, иргэд ажил хийж хөдөлмөрлөх боломжгүй нөхцөл байдал үүсч байсан. Тухайн үед манай байгууллага үүлэн технологи дээр суурилан нийт ажилчдаа гэрээс нь буюу зайнаас ажиллуулах хөтөлбөрөө эхлүүлсэн. Энэ хөтөлбөр маань тухайн үедээ хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж, хэрэглэгчдийн сайшаалыг хүлээж  байснаас гадна ажилтнуудаа эрсдэлээс хамгаалж, давхар санхүүгийн хүндрэлээс сэргийлж байсан нь давуу талтай байлаа.

Дээрх туршлага дээрээ тулгуурлан одоог хүртэл зайнаас ажиллах болон уян хатан цагаар ажиллах хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа. Ингэснээр манай байгууллагад ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан болон, бүтэн цагаар ажиллах боломжгүй оюутнууд, хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээжүүд уян хатан цагийн нөхцөлтэйгөөр ажиллах боломж бүрдэж байгаа нь нийгмийн хариуцлагын хүрээнд маш амжилттай хэрэгжиж байгаа ажлуудын маань нэг юм.

-Ажилтан бүртээ тохирсон цагийн хуваарийг гаргаж өгч, ажилуулдаг. Энэ талаар та яривал

Манайд ажиллаж байгаа оюутнууд өглөө 8 цагаас хичээлтэй байх үед нь бидний зүгээс түгжрэлийн цагийг тооцоолж өглөө буух цагийг нь арай эрт болгох гэх мэт зохицуулалтуудыг хийх, бага насны хүүхэдтэй ажилтнуудыг тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээсээ, өөрийнхөө дуртай цаг, нөхцөлөөр ажиллах боломжоор ханган ажиллуулдаг нь тэдний хувьд багахан ч хэмжээний санхүүгийн дэмжлэг болж байгаа гэж найдаж байгаа.

Сайны хажуугаар саар зүйл ч тохиолоддог байх. Үйлчүүлэгч нараас гомдол санал ирдэг үү


“Хэрэглэгч бол хаан” гэдэг үг байдаг. Бүх зүйлс 2 талтай. Үйлчилгээний байгууллагад ололттой сайн тал ч байна, мэдээж санал гомдол гарах тохиолдол ч байдаг. Мэдээж санал гомдол гарвал бид тухай бүрт нь сайжруулалт хийж явдаг.

Хэрэглэгчийн зүгээс гаргасан гомдол саналыг барагдуулдаг “Мэдээлэл судалгааны хэлтэс” гээд тусдаа алба үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэглэгчийн гомдол эхлээд 1900-1950 лавлахын мэдээллийн ажилтнаар ихэвчлэн дамждаг. Тухайн санал гомдлыг автомат программаар манай “Мэдээлэл судалгааны хэлтэс”-ийн санал гомдол хариуцсан мэргэжилтэнд дамжигддаг. Үүний дараа хариуцсан мэргэжилтэн нь санал гомдол гаргасан хэрэглэгч руу эргэж холбогдож, санал гомдол гарсан шалтгааныг тодруулдаг. Санал гомдол гарч байгаа шалтгаан олон янз байдаг. Зарим нэг байгууллагууд буруу ташаа мэдээлэл өгсөн байх, харилцааны асуудал үүсэх, цаг үеийн нөхцөл байдлын гэнэтийн өөрчлөлт гарах эсвэл үнэхээр манай мэдээллийн ажилтан ташаа мэдээлэл өгсөн ч байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр үүнийг нь тодруулаад хэрэглэгчтэй эргэж холбогдоод учир шалтгааныг нь тодруулаад, шалтгааныг тайлбарлаад, залруулга хийж, хохирлыг барагдуулдаг.  Үнэн бодит мэдээллийг түгээж, нэг ч хэрэглэгчийн гомдол гаргахгүйн төлөө л бид ажилладаг. Хэрэглэгчийн сэтгэл ханамж бол бидний ажлын гол үр дүн юм. Ер нь бол бүхэл бүтэн нэг алба хэлтэс хэрэглэгчээс ирсэн санал гомдлыг хариуцаж ажилладаг гэсэн үг юм.

Мөн энэ алба маань 20 жилийн хөдөлмөрийн үр шимээр бий бүтээгдэж байгууллагын гол судас болсон сан баазын мэдээллийг цаг хугацаатай уралдан баталгаат эх сурвалжаас 24 цагийн турш  тогтмол шинэчилж, баяжуулсаар ирсэн. Тус албаны ажилчдын сан баазад оруулсан үнэн бодит мэдээллийг манай мэдээллийн ажилтнууд эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдид та бүхэнд хүргэж ажилладаг.

-Оргил ачааллын үед ачаалал ихтэй байдаг байх. Энэ үед ямар зохицуулалт хийж ажилладаг вэ?

Нийтээр амрах баярын өдрүүд, зам хаах үе, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой төрөөс гаргасан гэнэтийн шийдвэрүүд,  яг одоогийн хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдлаар гэвэл шатахуун тасалдах зэрэг үед оргил ачааллын үе байдаг. Олон жилийн дунджаар, ажилласан туршлагадаа үндэслэн уян хатан цагийн нөхцөл байдлаа ашиглан ажилчдаа урьдчилан зохион байгуулалтад оруулж, ээлжийн ачааллыг хуваарилсан байдаг. Оргил ачааллын үед манайх нэг ээлжиндээ 50-аас дээш оператортай үйл ажиллагаагаа явуулдаг. Уян хатан цагийн давуу тал нь оргил ачааллын энэ үеүдэд илүү их мэдрэгддэг.

Янз бүрийн зан ааштай хүмүүс холбогдож мэдээлэл авдаг байх. Энэ үед ажилчдынхаа эрүүл мэнд, сэтгэл зүйд хэрхэн анхаардаг вэ?

Үйлчилгээний байгууллагууд тэр дундаа лавлах үйлчилгээ үзүүлэх нь стрессийн түвшин өндөртэй нь судалгаагаар батлагдсан байдаг. Одоогийн нийгмийн байдлаас шалтгаалаад янз бүрийн характертай хэрэглэгчид холбогдох нь элбэг. Иймээс ажилтнуудынхаа сэтгэлзүйн байдалд анхаарч ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэхээр амралтын буланг нээн ажиллуулаад багагүй хугацааг үджээ. Оффисын суугаа ажилтай учраас бид сардаа 2 удаа спорт заал авах, сонирхлын бүлгээрээ ууланд  алхах, гар урлал хийх гэх мэтчилэн хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийг хичээдэг. Энэ бол байгууллагынхаа гол цөм болсон ажилчдаа дэмжиж байгаа ажлуудын маань нэг хэлбэр юм.

-Лавлахын үйлчилгээний ажилчидыг хэрхэн сонгож авдаг вэ?

Бусад үйлчилгээний байгууллагуудын адил анкетуудаас сонгон шалгаруулдаг. Миний хувьд гол анхаардаг зүйл бол мэргэжлийн онцлогоос шалтгаалаад дуу хоолойн өнгө, сэтгэлзүйн тогтвортой байдлыг түрүүлж хардаг. Манай дотоод сургалт 7-14 хоногийн хугацаанд үргэлжилдэг. Дээрх хугацаанд байгууллагын мэдээллийн хайлтын сан бааз, дуудлага хүлээн авах программ, хамтран ажилладаг төрийн байгууллагын лавлагаа өгдөг линкүүд болон хэрэглэгчидтэй харилцах үг хэллэгийн стандарт гэх мэт сургалтууд ордог. Эдгээр сургалтын хажуугаар хэцүү хэрэглэгч буюу бухимдсан хэрэглэгчтэй хэрхэн ярилцах, тухайн хэрэглэгчийн сэтгэл зүйн онцлогт тулгуурлан хэрхэн зөв харилцах талаар сургалт ордог. Хамгийн сүүлд нь манай лавлахын стандартыг хангаж байгаа эсэх шалгалт авдаг. Ингээд шалгалтдаа тэнцвэл манай байгууллагын нэг хэсэг болж ажиллах үүд хаалга нээлттэй болдог.

-Таны хувьд 1900 1950 лавлахад хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ. Ажиллаж байх хугацаанд нь тохиолдож байсан хамгийн жаргалтай бас хэцүү үеийнхээ тухай хуваалцвал

Миний хувьд 2009 онд “Мэдээлэл үйлчилгээний алба”-нд мэдээллийн ажилтнаар орж байсан. Энэ хугацаанд “Мэдээлэл үйлчилгээний алба”-ны ахлах, Сургалтын менежер, “Мэдээлэл үйлчилгээний алба”-ны даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос хойш одоог хүртэл Хүний нөөц, сургалт хөгжлийн ажилтнаар ажиллаж байгаа. 1900-1950 лавлахдаа ажиллаад 16 жил болж байна.

Хүний нөөцийн менежерийн хамгийн жаргалтай үе гэвэл шинэ хүнээ хүлээж аваад, яг л нялх хүүхэд өсгөж байгаа мэт сургаад, шивж чаддаггүй байсан хүн 10 хуруугаараа шивээд, сан баазаасаа мэдээллээ олоод, бусдыгаа манлайлж, удаан тогтвортой ажиллах үед хийж байгаа ажил мэргэжлээрээ бахархдаг. Харин цаг хугацаа сэтгэл зүрхээ зориулан сургаж бэлтгэсэн ажилтан маань ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэлгүй ажлаасаа гарах үе хүнд байдаг.


 

 

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    6

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР