Бүх төрлийн мэдээ, мэдээллийг нэг дор төвлөрүүлж, иргэдэд шуурхай мэдээлэл хүргэдэг 1900-1950 мэдээллийн лавлах XVII жарны хөхөгчин модон могой жилийн өнгө, засал ном, жилийн ерөнхий зурлага, шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах зэрэг сар шинийн холбогдолтой цогц мэдээллийг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хүргэж байна.
Бид энэ удаа XVII жарны модон могой жилийн өнгө, засал ном, ерөнхий зурлагын талаар Нархажид хийдийн ловон лам Д.Отгонцагаантай ярилцлаа.
Сайн байна уу? XVII жарны Хөхөгчин модон могой жилийн ерөнхий өнгө ямар байна вэ?
- Төгс буянтын зурхайгаар модон могой жилийн ерөнхий өнгө залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, хөгшид биеэ энхрийлүүштэй жил гарч байна. Залууст ээлтэй гэдэг нь амьдрал ахуй нь нэлээн ахиж дэвжсэн жил байхыг хэлж буй. Өөрөөр хэлбэл дунд албан тушаалтанд ээлтэй сайхан жил болно.
Модон могой жилийн онцлох заслын талаар? ямар хүмүүс угтуулж засал хийлгэдэг бэ?
-Энэ жил могой жилтнүүдийн жил орж байгаа Рангэг буюу өөрийн тотгор жил тохиож байна. Могой жил нь жилээ угтаж ордог жил юм. Тиймээс жилээ угтуулж засал ном хийлгэвээс нэн сайн. Мөн гахай жилтэн дүнсэр буюу их харш жил тохиож байгаа бол Бар, бич жилтэн шишэд буюу бага харш жил тохиож байна. Дээрх дөрвөн жилтэй хүмүүс уртуулан засал ном хийлгэх хэрэгтэй. Мөн 1993 оны тахиа жилтэн хүмүүс 33-ны мөчлөг буюу суудлын гүмэг орно. Энэ модон могой жилд хоёр хар мэнгэ голлож байгаа. 10,19,28,37,46,55,64,73,82 настанд мэнгэ голлох нас юм. Эдгээр жилүүд нь энэ жил бие махбодь, сэтгэл санаа хямрах, ажил үйлс бүтэмж муутай болохоос гадна харшлах шалтгаанууд гардаг учир онцгойлон засалтай.
Иргэд тухайн жилийн заслаа шинийн 15-нд багтаахыг эрмэлздэг. Тэгвэл шинийн 15-нд багтаах нь ямар учиртай байдаг вэ?
- Хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс 15-ний өдрүүд нь бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэн их дүйчин өдрүүд тохиодог. Энэ өдрүүдэд нийтээрээ үйлдсэн буян нь цаглашгүй ихээр аривжиж, ихэд буян хураадаг. Үлэмж ялгамжаатай өдрүүд юм. Тиймээс шинийн 15-нд багтаан засал ном уншуулах нь нэн сайн гэж үздэг.
Модон могой жил ер нь хэр хатуу жил байдаг вэ?
- Арван хоёр жилийг дотор нь хатуу зөөлөн хэмээж эр, эм гэж хуваадаг. Могой бол эм жил учраас зөөлөн, сайн, сайхан жил. Монгол түмэн бид өөрсдөө билэг ард түмэн. Амны билгээр бэлэгшээдэг. Тиймээс хатуу ч юмуу, муу жил гэж ярьж болохгүй. Тухайн хүн өөрийн явдал, зам мөрөө засаад, сэтгэлээ сэвгүй ариун байлгах нь нэн чухал.

Зүг мөр гаргах учир, бэлгэдэл?
Тухайн жилийн суудлынхаа цог хийморийн зүг рүү гарч буян хишгийн зүгээс орж ирдэг. Жилийн эхний өдөр нар ургахад цог хийморийн зүг рүүгээ гарах нь тухайн жилдээ сайн зүгийн үйлс бүхнээ бүтэмжтэй, цог хийморьтой байхыг бэлэгддэг. Тиймээс зөвхөн айл, гэрийн эзэн гэлтгүй хүн бүр сайн зүг рүүгээ мөр гаргахыг чухалчлах хэрэгтэй.
Модон могой жилийн сар шинийн хурал, засал ном эхэлсэн үү? Танайх цагаан сарын баярын өдрүүдэд ямар ном хурах вэ?
- Сүм хийдүүд өөрийн гэсэн онцлогтой. Манай Нархажид хийдийн хувьд өдөр тутмын уншлагадаа хийдийн гол шүтээн нархажид бурханы дагжэд, цогчод хурдаг. Дээдэс багш нараа дамжлагатай сарын 6 дүйчэн хуралтай. Тухайлбал шинийн 3-нд гомбо, гонгор, лхам сахиус тахидаг бол Шинийн 8-нд дээдэс багш нарын шавдан бат оршиж, хамаг амьтан элдэв өвчин зовлонгүй, нас уртасгах тухайд манал, цэлх намсүм, цагаан дарь эхийн насны бүтээл хурдаг. Шинийн 10-нд ханд цэжү, тойног, 5 ханд нь гэр бүлийн эр эмийн хоорондын жил, махбодь, мэнгэний харш, үл зохилдох хэл ам, хэрүүл тэмцэл харшлах шалтгааныг засна. Шинийн 15-нд дарь эхийн хурал, ногоон дарь эхийн мандал шива даллага хурдаг. Дарь эхийн даллагаар хүмүүний нас, буян хишиг, хань ижил үр хүүхдийн заяаг тэгшлэн үйлс дэлгэрүүлдэг. Шинийн 25-нд хажидын чого, лхого хурдаг. Энэ болоод хойтын үйлс бүгдийг бүтээнэ. Шинийн 29-нд сахиусны тахилга хурал, жамсран, дүртэддагва сахиус тахилга нь шашин, ном, амьтны сайн үйл бүгдийг сахин хамгаалдаг.
Ярилцсан танд баярлалаа.
Та XVII жарны хөхөгчин модон могой жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах, суудлын засал ном, жилийн ерөнхий зурлага зэрэг сар шинийн холбогдолтой цогц мэдээллийг 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.

.jpg)