• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Онцлох мэдээ

Онцлох мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ХӨЛ ХОРИОНЫ ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮЕД 1900-1950 МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХ БҮХ ТӨРЛИЙН МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАГААГ ГЭРЭЭСЭЭ ӨГЧ БАЙНА

  • Онцлох мэдээ
  • 2021-02-14 16:18:00
  • 12193

Монгол улс COVID-19 цар тахалын улмаас хатуу хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбогдуулан 1900-1950 мэдээллийн лавлах дотооддоо зохицуулалт хийн хэрэглэгчиддээ чирэгдэлгүй, үйлчлэх, мэдээлэл лавлагаа, харилцаа холбооны үйлчилгээгээ тасралтгүй  тасалдуулахгүйгээр явуулах үүднээс технологийн давуу талыг ашиглан зайнаас ажиллан Үүлэн системд /Cloud Computing/ суурилсан мэдээлэл лавлагааг орон зай, цаг хугацааг үл хамааран хэрэглэгчид  та бүхэндээ өгч байна. Энэ хүрээнд Мэдээллийн тэргүүлэгч 1900-1950 лавлах операторуудаа гэрээсээ ажлаа хийх боломжийг бүрдүүлсэн талаарх мэдээллийг тус лавлахын Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалангаас онлайнаар ярилцан зарим зүйлийг тодрууллаа.
 
Энэ хямралын үед 19001950 лавлах ямар бодлого баримтлаж ажиллаж байна вэ. Ялангуяа танай байгууллагын хувьд дийлэнх хувь нь эмэгтэйчүүд та бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнаа гэрээс нь эсвэл бага цагаар ажиллуулах гэх мэт арга хэмжээг хэрхэн авч байна вэ?
 
Би саяхан нэг нийтлэл уншсан юм. Энэ цаг үед түүхэндээ хамгийн олон хүн нэгэн зэрэг зайнаас ажиллаж буйг гэрчилж байгаа тухай. Дэлхий нийтэд цар тахал гэгдээд байгаа COVID-19 вирус халдварын үед зайнаас ажиллаж буй хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байна.  Манай улсад ч гэсэн байгууллагууд зайнаас ажиллах горимд дийлэнх нь шилжээд байна. Төр засгаас ч ингэж ажиллахыг уриалаад байгаа. Манай байгууллагын дийлэнх хувь нь эмэгтэйчүүд тэр дундаа бага насны хүүхэдтэй эхчүүд ажилладаг. Бид мэдээлэл харилцаа холбооны салбарт ажилладагийн хувьд  шинэ техник, технологуудыг байнга судалж өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн. Үүний нэг үүлэн тооцоололд суурилсан технологийг ашиглан мэдээлэл лавлагаа өгөх үйлчилгээ юм. Ажилтнууд маань хорио цээрийн үед гэрээсээ ажиллаж, халдвар эрсдэлээс өөрийгөө найдвартай хамгаалж, сэтгэл амар тайван, ажилтай орлоготой ажиллах боломж бүрдүүлсэн.












Зайнаас буюу гэрээсээ ажиллахыг танай байгууллагын ажилчид хэрхэн хүлээж авч байна вэ. Давуу тал  үр дүн ажиглагдаж байна уу?

Зайнаас буюу гэрээсээ ажиллагсдыг дижитал нүүдэлчид гэж нэрлээд байгаа. Зайнаас үр дүнтэй ажиллахад анхаарах зүйлс цөөнгүй байдаг. Үүний нэг чухал зүйл бол технологийн шийдлүүд юм. Энэхүү дижитал шилжилтийг хийж, бүтээмжээ өндөрсгөхийг хүсвэл хэрэгцээт програмуудаа судалж тогтоон, түүнийгээ хэрэглээ болгох нь чухал. Сүүлийн үед гарч байгаа старт-ап компаниуд маань дижитал технологи дээр суурилсан онцлог бүтээгдэхүүн үйлчилгээгээр өрсөлдөж зах зээлд амжилттай гаргаж байна. Үүнийг манай компаниуд өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж судлах хэрэгтэй гэж боддог. Ингэснээр шинэ гарч ирж байгаа старт-ап компаниудаа дэмжих мөн эргээд өөрийн компанидаа технологийн давуу талыг нэвтрүүлж ажлаа хөнгөвчлөх боломж бий болох юм. Мэдээж ажилчдын хувьд зайнаас ажиллахдаа ихээхэн сэтгэл ханамж авдаг. Үр дүнд нь тэд илүү урам зоригтойгоор, бүтээлчээр ажиллаж байна. Зөвхөн гэрээс нь ажилуулахаас гадна ажилчдынхаа эрүүл мэндэд санаа тавьж  дархлааг нь дэмжихээр нэмэлт витамин, өдрийн хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн, гар ариутгал бодис зэргээр үнэгүй хангаж байна. Үүнд ч ажилтан албан хаагчид маань сэтгэл хангалуун байгаа













.     
Хөл хорионы энэ үед иргэд ямар мэдээ мэдээллийг түлхүү асууж байна вэ?

УОК болон НОК-ийн цаг үеийн шийдвэрүүд
Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнээс авч буй шинжилгээний хуваарь
Хүнсний дэлгүүр, зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарь, эмийн сан
Жилийн засал ном, ерөнхий зурлага
Өөрийн харьяа өрх, дүүргийн эмнэлэгүүд, шүдний эмнэлэг
Нийтийн тээврийн хуваарь гэх мэтчилэн мэдээллүүдийг ихэвчлэн асууж тодруулж байна. Хөл хорионы цаг үеийн онцгой нөхцөл байдлын үед бид хэрэглэгчиддээ үнэн бодит эх сурвалжтай, мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай өгөх,  мэдээлэл лавлагааны тасралтгүй үйл ажиллагааг хангахад онцгой анхааран ажиллаж байна.  









Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд олон таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй танай хамт олонд ажлын амжилт хүсье
 
Баярлалаа. Энэ дашрамд дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн халдварын үед та бүхэн хувийн ариун цэврийг маш сайн сахиж гараа тогтмол угааж, амны хаалт хэрэглэж, халуун бүлээн усыг ойр ойрхон уух, албан ёсны эх сурвалжтай мэдээ мэдээллийг авч элдэв сөрөг мэдээлэлд авталгүй, айж сандарч дархлаагаа унагахгүй байх зэрэг маш энгийн баримтлах эрүүл мэндийг зөвлөмжүүдийг дагаж хэвшихийг уриалж байна








Бид цар тахалын халдварт эрсдэлээс ажилчдаа хамгаалж, гэртээ тав тухтай орчинд хэрэглэгчиддээ бүх төрлийн мэдээлэл лавлагааг өгч ЦАЛИНТАЙ, АЖИЛТАЙ байх боломжийг давхар олгож байна.


 




БИДНИЙ YOUTUBE СУВГИЙГ SUBSCRIBE ДАРААРАЙ

 

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР