• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Байгууллага бүртгэх
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Сар шинэ 2023
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Баялаг бүтээгч

Баялаг бүтээгч

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ-ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” УУЛЗАЛТ ХОЁР ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • Баялаг бүтээгч
  • 2021-09-06 18:29:47
  • 872

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-оос зохион байгуулж буй “Баялаг бүтээгч-өглөөний цай” уулзалт 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалтад үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн 80 гаруй төлөөлөл оролцсон бол урилгаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Х.Булгантуяа болон ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцсон юм. Тэд “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн хүрээнд санал солилцож гарц шийдлээ нэгтгэн ярилцлаа. Цар тахлын энэ үед төр хувийн хэвшил уялдаа холбоотой хамтарч ажиллах нь хүнд цаг үеийг хамтдаа давах гарц гэж оролцогчид үзэж байна.

Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамддаг хэд хэдэн асуудал байдаг. Тухайлбал төрийн байгууллагуудын дарамт шахалт, хөнгөлөлттэй зээл тусламжийн хүрэлцээнээс гадна халамж хавтгайрснаас үүдсэн ажиллах боловсон хүчний хомстол зэргийг дурьдаж болно. Тэгвэл энэ бүх асуудлыг төр бодлогын хүрээнд авч үзэн, халамжийг хавтгайруулж олгодгоо зогсоож, жинхэнэ баялаг бүтээгчдийг дэмжсэн бодит, үр дүнтэй шийдвэр гаргахыг үйлдвэрлэгчид сануулж байна. Мөн тэдэнд хамааралтай хуулийн төсөл дээр үйлдвэрлэгчдийн санал бодлыг тусгах нь чухал гэдгийг ч онцолж байлаа.


Монголын хамгийн олон үндэсний үйлдвэрлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах зорилгоор баялаг бүтээгч өглөөний цай арга хэмжээг 14 хоног тутам нэг удаа тогтмол зохион байгуулна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчдийн дуу хоолойг  төрд хүргэх гүүр болж төр үйл ажиллагаандаа үйлдвэрлэгчдийн санал бодлыг шингээх сайн жишиг тогтоно гэж баялаг бүтээгчид үзэж байна.


"БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯР: Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа илүү нягт байж бид цар тахлын эдийн засгийн хүнд үеийг давж гарна. Эдийн засгийг цар тахлын өмнөх үе, цар тахлын үе, цар тахлын дараах үе  гэж гурав хувааж байгаа. Яг одоогийн цар тахлын үеийн нөхцөлд жижиг, дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нар маань ажлын байраа хадгалах гэж, зээл зээлийн хүүгээ төлөх гэж маш их дарамтан дор үйлдвэрлэлээ явуулж байна. Өмнө нь хэдий ийм байсан ч одоо цар тахал гээд байдал улам хүндэрчихлээ. Тэгвэл ийм хүнд хэцүү үеийг бид хамтдаа даван туулахын төлөө "Баялаг бүтээгч" нэвтрүүлгээрээ Монгол орон даяар сурталчилж байна. Дээрээс нь УИХ-ын гишүүд болон засгийн газрын яам агентлагуудын дарга нартай гарц шийдлээ ярилцаж байна. Тэгэхээр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-оос зохион байгуулж байгаа "Баялаг бүтээгч-өглөөний цай" арга хэмжээ тун удахгүй бодит үр дүн өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. 
 
Ч.ДАВААБАЯР: ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ИЛҮҮ НЯГТ БАЙЖ ЦАР ТАХЛЫН ХҮНД ҮЕИЙГ ДАВНА... 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА: Хөдөлмөрийн насны иргэдэд халамжийг  хавтгайруулж олгосноос болоод баялаг бүтээгчид боловсон хүчний хомстолд орсон гэж байна. Яг сүүлийн нэг жилийн хугацаанд халамж аваад ажилгүй байсан иргэд ажиллах сонирхлоо бүр мөсөн алдчихжээ. Тиймээс төрийн бодлогын уялдаа холбоог сайжруулж хэрэгжүүлэх нь чухал байна. Ингэж байж бид асуудлыг шийднэ. 
Х.БУЛГАНТУЯА: ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ИРГЭДЭД ХАЛАМЖ ХАВТГАЙРУУЛЖ ОЛГОХ ШААРДЛАГАГҮЙ...

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ: Төрийн бодлого шийдвэр гэдэг чинь яг энэ салбарын, үйлдвэрлэгчдийн санаа бодол хамгийн чухал шүү дээ. Тэрнээс биш тэнд хэдэн ухаантай мэргэн, цэцэн хүмүүс сууж байгаад асуудлыг шийддэг нь асуудлыг улам томруулдаг. Тиймээс жинхэнэ баялаг бүтээгчдийн дуу хоолойг төрд ингэж хүргэх нь маш чухал. Яг өнөөдрийх шиг ийм уулзалтууд хийгдэх ёстой. Тэр тусмаа технологийн боломжийг ашиглаад тал талын төлөөллүүдийг оролцуулах хэрэгтэй. Тиймээс төр болон хувийн хэвшлийг холбох гүүр болсон "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны үүрэг оролцоо асар чухал байна гэж би харлаа.  Үйлдвэрлэгчдийн төлөө тэдний дуу хоолой болон ажилладаг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-нд баярлаж байна. 
О.ЦОГТГЭРЭЛ: ТӨРИЙН БОДЛОГО ШИЙДВЭРТ БАЯЛАГ БҮТЭЭГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН САНАА БОДОЛ ХАМГИЙН ЧУХАЛ...

ШӨХТГ-ЫН ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ: Монгол Улсад 1 сая 260 мянган иргэн ажил эрхэлж байна. Эдгээр хүний 77 хувь нь гэхээр 900 мянга орчим нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Гэтэл ийм олон хүнийг ажлын байраар хангаж байхад яагаад эсрэгээрээ дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, экспортын бүтээгдэхүүний 2.3 хувийг эзэлж байна. Эндээс харахад төрийн бодлого дээр асуудал байна уу? эсвэл өөр хүчин зүйл байна уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Ажиллах хүчний 77 хувь нь энэ салбарт ажиллаж байна гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг эзлэх ёстой. Гэтэл үүн дээр саад болж байгаа маш олон асуудал байна гэж харж байна. 
 

“Баялаг бүтээгч-өглөөний цай” уулзалтад “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн оролцогчдыг хамруулсан бөгөөд тэд өөрсдийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ орон даяар танилцуулсан үндэсний үйлдвэрлэгч нар юм. Тэгвэл тэдэнд цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн хөл хорио эдийн засаг болоод үйл ажиллагаанд нь хэрхэн нөлөөлсөн талаар ингэж ярьж байна.


"МОН ТОРГОН ДЭЛ" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ж.ГАНХУЯГ: Жижиг, дунд үйлдвэрлэл тогтвор суурьшилтай явуулахад нь бодлогоор болон боломжоор хангах хэрэгтэй. Ямар нэгэн асуудлаар хааж, боогдуулах, тулгаж шаардахгүйгээр үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах боломжийг олгоод өгөөч ээ! Ингэвэл үйлдвэрлэгч бид илүү тогтвор суурьшилтай, стандарт шаардлагыг хангаад үйл ажиллагаагаа явуулах боломжтой байна. 


“БОЙВ” БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ А.ЦАЦРАЛ: Хөл хоригдож байгаад ажилд орсон хүмүүс буцаад ажилдаа ордоггүй. Нэг ёсондоо бид хүний нөөцөө алдаад байна. Цар тахлын үед яг энэ асуудал хүндрэлтэй байсан. Мөн зээл царцаана гэчихээд зээлийн хүүг хэвээр үлдээсэн нь маш олон үйлдвэрлэл эрхлэгчдэд хэцүү байсан гэдгийг хэлмээр байна. 


“ЯНМАЛ” БРЭНДИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.ХУЛАН: Халамжийн бодлогыг багасгаж залуусыг аль болох ажиллая гэсэн хүсэл тэмүүлэлтэй байгаасай. Ажиллах хүч их байх тусам бидний үйл ажиллагаа улам өргөжинө. Тиймээс төр засгийн зүгээс энэ чиглэл рүү анхаарч ажлаасай гэж хүсч байна. 










 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

ХОЛБОО БАРИХ

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар захиа илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор 1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2023 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Орон сууцны хэрэглээний төлбөр

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

Олсон Гээсэн бичиг баримт

  • +15°C | 0°C

  • Монгол банк

    2400 | $

  • Билгийн тооллын

    |