• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Танин мэдэхүй

Танин мэдэхүй

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Гэгээн Валентины баярыг яагаад тэмдэглэдэг болсон бэ?

  • Танин мэдэхүй
  • 2021-02-14 12:03:00
  • 2751
Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэхүү баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.

Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ.

Өмнөд Европд Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг 7-р сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин 2-р сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу 2-р сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна. Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ.

Харин Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Мэдээж улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч хайр дурлал бол хил хязгааргүй билээ. Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг. Энэ баяр бол гэгээн хайрын баяр юм.

ЭРТНИЙ РИМИЙН ЛУПЕРКАЛИ

Эртний Римийн Луперкиас Гэгээн Валентины баярын түүх эхэлдэг. Луперкали бол  “тэчъяадсан” хайрын бурхан Juno Februata  болон жил бүрийн 2 сарын 15-нд тэмдэглэдэг байсан мал сүргийн бурхан Фавнагийн хүндэтгэлд зориулсан эротик наадам юм. Луперк гэдэг нь Фавна бурхны нэг нэр нь билээ.

Эртний Римд хүүхдийн эндэл асар өндөр байжээ. МЭӨ 276 онд гэдсэн дотроо нярай үхэх буюу зулбах “тахлын” улмаас Рим  арай л сөнөчихөөгүй байна. Мэргэч, төлөгчид төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд эмэгтэй хүнийг золигт гарган шийтгэж арьсаар нь зан үйл хийхийг зарлажээ. Хүмүүс ямар нэгэн шалтгаанаар цөөхөн хүүхэдтэй буюу эсвэл ор хүүхэдгүй байдаг байжээ. Иймээс хүүхэдтэй болохын тулд  хараал идэж, мэхлэн төөрөгдүүлсэн зан  үйлийг харахаар гүйлддэг байв.

ГЭГЭЭН ВАЛЕНТИН

МЭӨ 494 онд I Геласий эцэг Луперкали наадам хийхийг хориглохыг хичээж оронд нь МЭӨ 269 онд Римийн император II Клавдийгийн  зарлигаар залуучуудын дунд хөдөлгөөн өрнүүлсний улмаас цаазлагдсан тэнгэрийг ивээгч Гэгээн Валентиний баярыг зарлажээ. Тэрээр 2 сарын 14-ний өдөр цаазлагдсан юм.

Дараа нь дундад зууны үед Франц, Англи зэрэг улсуудад Гэгээн Валентиний тухай домогтой холбоотойгоор хайртай хосууд сүмд нууцаар гэрлэх нь ихэсжээ. Домог болсон эртний, балар харанхуй цагт Римийн хатуу, яхир II Клавдий хаан эрчүүдийг эхнэр авч гэр бүлтэй болсноос эх орныхоо төлөө дайнд явсан нь дээр гэж үзэн  эрчүүдэд эхнэр авахыг, хүүхнүүдэд хайртай залуутайгаа гэрлэхийг хоригложээ. Харин Валентин нь жирийн нэг ламтан байжээ. Тэрээр дурласан хосуудыг өрөвдөж, хайрладаг болохоороо шөнийн харанхуйд азгүй тэднийг нууцаар гэрлүүлдэг байв.

Удалгүй Валентин ламтны “үйл ажиллагаа” илэрснээр түүнийг цаазын зарлиг гарган шоронд хаяжээ. Валентин шоронд байхдаа нэгэн харгалзагчийн үзэсгэлэнт охин Жулитэй танилцсан байдаг. Дурласан ламтан үхэхийнхээ өмнө хайртай бүсгүйдээ хайраа илчилсэн захидал бичээд, харин өөрөө МЭӨ 269 оны 2 дугаар сарын 14-нд цаазлагджээ.

Мөн Римийн пап I Геласий 2 сарын 15-нд болдог Луперкалийн наадмыг 14 –ны өдөр болгон өөрчилсөн байна. Хэсэг хугацааны дараа Луперкалийн наадам устан үгүй болж Валентиний баяраар солигджээ.
 
эх сурвалж: wikipedia
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    29

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР