• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Танин мэдэхүй

Танин мэдэхүй

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

МОНГОЛ ЦАГ ТООЛОЛ: ЖАРАН ГЭЖ ЮУ ВЭ?

  • Танин мэдэхүй
  • 2020-12-26 15:01:00
  • 21817
Монголчууд цаг агаарын байдлыг ажиглаж жилийг хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал болгон хувааж байжээ. Энэ дөрвөн улирал нь арван хоёр жил үүсэх гол үндэс болсон байна.Дөрвөн улирлаа гурав гурав хувааж арван хоёр сар болгон амьтдын нэр өгчээ. Энэ нэрээрээ 12 жилээ бас нэрлэжээ.Эдгээр амьтдын нэр хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай юм.Мөн өдрийг арван хоёр цаг болгон хувааж, эдгээр амьтдын нэрээр нэрлэжээ. Дорно дахины он тооллын мод, гал, шороо, төмөр, усыг таван махбод гэж нэрлэдэг. Эдгээр таван махбодыг өнгөөр төлөөлүүлж өргөн хэрэглэдэг. Модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэж нэрлэдэг. Таван махбодоо эр, эм болгон тоолдог. Хөхийг эр, хөхөгчнийг эм, улааныг эр, улаагчныг эм, шарыг эр, шарагчныг эм, цагааныг эр, цагаагчныг эм, харыг эр, харагчныг эм гэж тоолно. Энэ өнгийн дэс дарааллаар хөх хулгана, хөхөгчин үхэр, улаан бар, улаагчин туулай, шар луу, шарагчин могой гэх мэтээр эр, эмээр салаавчлан тоолдог. Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, 3-р хулгана шар, 4-р хулгана цагаан, 5-р хулгана хар болох бөгөөд бүх амьтан энэ мэтээр таван өнгөөр тоологдоно. Энэ нь арван хоёр жил таван удаа давтагдана гэсэн үг.
Тэгээд энэ таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг.
Нэг жаранд 30 эр, 30 эм жил байна. Энэ он тоолол заавал хөх хулгана жилээр эхэлдэг. Монгол зурхайд арван хоёр жил чухал үүрэгтэй. Зурхайн ёсоор ивээл жилүүд гэж байдаг. Бар, нохой, морь гурав ивээл, хулгана, луу, бич гурав ивээл, үхэр, могой, тахиа гурав ивээл, гахай, хонь, туулай гурав ивээл жилүүд юм. Үүнээс гадна жилийг зөөлөн, хатуу гэж хоёр хуваадаг. Хулгана, бар, луу, морь, бич, нохой хатуу жил; үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилүүд зөөлөн жил юм. Монгол хүмүүс гэрлэх, үс авах, нас барсан хүнийг оршуулах зэрэг бүх зүйлд тэр хүний төрсөн жил, сар, өдөр, цагийг хардаг. Энэ их чухал зүйл юм. Зөөлөн, хатуу жилтэй хүмүүс гэрлэвэл муу гэж үздэг. Харин хоёр хатуу, хоёр зөөлөн жилтэй, ивээл жилтэй хүмүүс гэрлэвэл сайн гэж үздэг юм байна. Нар ургахаас аваад шингэх хүртэлх хугацааг өдөр гэх ба нар шингэхээс аваад ургах хүртэлх хугацааг шөнө гэдэг буюу энэ хоёр хугацааг нэг хоног гэдэг. Нэг хоногийн 24 цаг, Монгол цагаар нэг цаг нь одоогийн хоёр цагтай таарах бөгөөд үүнийг нарны байдалтай уялдуулан үзүүлбэл:
  • Хулгана цаг – Шөнө дөл 23.00 – 00:59
  • Үхэр цаг – Шөнө дөл хэлбийх 01:00 - 02:59
  • Бар цаг – Гэгээ шарлах 03:00 - 04:59
  • Туулай цаг – Үүр цайх 05:00 - 06:59
  • Луу цаг – Нар мандах 07:00 - 08:59
  • Могой цаг – Нар хөөрөх 09:00 - 10:59
  • Морь цаг – Үд дунд 11:00 - 12:59
  • Хонь цаг – Үд хэвийх 13:00 - 14:59
  • Бич цаг – Нар гудайх 15:00 - 16:59
  • Тахиа цаг – Нар жаргах 17:00 - 18:59
  • Нохой цаг – Үдэш 19:00 - 20:59
  • Гахай цаг – Харуй бүрий болох 21:00 - 22:59 гэсэн цагийг тус тус заадаг.

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    21

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР