• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗААВАЛ МЭДЭХ ЗҮЙЛС

  • Зөвлөгөө
  • 2019-08-26 00:00:00
  • 2761
Эмэгтэй та жирэмсэн болсон эхний сараас л зөв хооллох, үзэмжтэй хувцаслах, гоо сайхан, ариун цэвэр эрүүл мэнддээ урьдахаас илүү ач холбогдол өгөх нь зүй.

Харамсалтай нь ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болмогц хааш яаш хувцаслах, гоо сайхныг орхих, уур уцаартай байх, өдрийн туршид хөдөлгөөнгүй хэвтэх зэргээр өнгөрөх нь бий.

Жирэмслэлт гэдэг өвчин бус харин эмэгтэй хүний хувьд ховорхон тохиох аз жаргал, баяр баясгалан учир та эрүүл чийрэг, ой ухаан сэргэлэн хүүхэд төрүүлэхийн тулд өөртөө өндөр шаардлага тавих хэрэгтэй. Энэ мөчөөс эхлэн таны хөдлөх, аяглах, хооллох гээд бүх зүйл хэвлий дэх хүүхдэд чинь нөлөөлнө гэдгийг бүү март.

Ирээдүйн эхчүүдэд хэдэн бяцхан зөвлөмж:
  • Юуны өмнө хэдэн сар, өдөртэй байгаагаа тодорхой мэдэх
 
  • Хичнээн эрүүл байсан ч та эмчийн хяналтанд зайлшгүй байх
 
  • Хоол хүнсэндээ төмөр, кальци агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх. Yүнд: үхэр, хонины мах, элэг, загас, сүү, цагаан идээ, аарц, өндөг, вандуй, самар гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүд орно
  • Цус багадалттай эмэгтэйчүүд төмрийн бэлдмэл, фолийн хүчлийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
  • Өөрт тохирсон биеийн дасгал /гимнастик, хүнд бус аэробик/ тогтмол хийх нь хүүхэд гэдсэнд хэт томрох, гэдэс сунахаас урьдчилан сэргийлнэ.
  • Эрүүл агаарт өдөр бүр тогтмол 1-2 цаг ялхах. Ялангуяа орой, үдэш агаар цэвэршсэн үед
  • Нэлмэгэр шуудай шиг хувцас та заавал өмсөх албагүй. Биед тохирсон, хэт том биш үзэмжтэй хувцас танд зохицохоос гадна төрөх гэж буй хүүхдэд чинь гоо сайхны мэдрэмж төрүүлнэ.
  • Гоо сайхандаа анхаарах нь чухал бөгөөд үсэнд хими /буржийлгах/ тодорхой хугацаанд хийлгэхгүй байх нь зөв.
  • Жирэмсэн гээд орчноос тусгаарлах, найз нөхөдтэйгээ уулзахгүй байх нь хэвлийд байгаа хүүхэд чинь зожиг, баяр баясгалангүй нэгэн болох магадлалтай тул хамт олон, найз нөхдийн хүрээг орхихгүй байх нь зүй. Ер нь жирэмсний үед эмэгтэй хүн аль болох тайван, баясгалантай байх, гэрэл гэгээтэй зүйл бодож мөрөөдөх нь хүүхдэд эерэгээр нөлөөлдөг.
 
19001950 Мэдээллийн лавлахаас хайсан бүхнээ асуугаарай.​
Хайсан бүхнээ асуу. Бид 24 цагийн турш танд мэдээлнэ. ​
 

Эх сурвалж: Өргөө амаржих
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    11

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР