• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Байгууллага бүртгэх
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Сар шинэ 2023
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Бага насны хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэхэд юуг анхаарах вэ

  • Зөвлөгөө
  • 2023-02-02 18:03:03
  • 139
Ихэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхэддээ хангалттай хэмжээний витамин, уураг, ер нь бие организмд шаардлагатай эрдэс бодисуудыг хоол хүнсээр дамжуулж өгөх нь нэн ярвигтай зүйл байдаг. Зарим хүүхэд уургийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнд дургүй, зарим нь хүнсний ногоо, жимс жимсгэний төрлийн зүйл огт идэх сонирхолгүй, бүр цаашилбал хоолны дуршилгүй байх нь бий. Тэгвэл бага насны хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлж, тэжээллэг хоол хүнсийг хэрэглэж сурахад туслах дараах зөвлөгөөг танд хүргэж байна.

-Хүүхдэд энгийн зүйлсийг хүртэл төвөгшөөлгүйгээр тайлбарлаж өгч, тэднийг амьдралын өдөр тутмын үйл хэрэгт идэвхтэй оролцуулах нь чухал. Тухайлбал та дэлгүүрээс хүнсний зүйлээ цуглуулахдаа хүүхэдтэйгээ хамт явж, хоол хүнсний зүйл хүний бие организмд ямар чухал талаар, тэр дундаа ямар хүнсний бүтээгдэхүүн сайн нөлөөтэй вэ гэдгийг тайлбарлах гээд үзээрэй. Хүний бага насны дадал зуршил бүхий л амьдралын туршид үргэлжилдэг шиг эрүүл зөв хооллолтын талаар ойлголттой хүүхэд ирээдүйд ямаршуу хүн болон төлөвших нь тодорхой.

-Хоолны дуршилд эерэгээр нөлөөлөх маш энгийн өөр нэг арга бол хоол хийхээс эхлүүлээд таваглах хүртэлх процессыг хүүхдэдээ нүдээр үзүүлж, чадах зүйлийг нь тэднээр хийлгүүлэх. Өөрийн хүртэхүй, мэдрэхүйн оролцоотойгоор хийсэн зүйлийг хүүхэд илүү сониучирхаж, амтлах, идэх хүсэл бүр илүүтэй нэмэгддэг.


-Дэлхийд алдартай зоогийн газруудын хоолны порц нь бага, тэгсэн хэрнээ маш өндөр үнийн сонголттой байдгийг бид мэднэ. Гэсэн хэдий ч зорьж очиж идэх хүмүүс нэлээдгүй бий. Мэдээж энэ нь хүний харах, хүртэх мэдрэхүйн таашаалтай л холбоотой зүйл. Тэгэхээр эндээс хоолны амт чанараас гадна, хоолны харагдах байдал, хооллох орчин чухал гэдгийг ойлгож болно. Ширээгээ хөнгөхөөн гоё засаж, бага зэргийн ач холбогдол өгөхөд л хангалттай. Энэ нь хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэхэд онцгой чухал нөлөөтэй.

-Өөрөөр бага насны хүүхдийг өөрийн санаачилгаар хөргөгчинд байгаа алим жимс, хүнсний төрлийн зүйлийг аваад иднэ гэж бодож байна уу? Энэ тохиолдолд алим жимсийг идэхэд тохиромжтойгоор жижиглэх, шингэн зүйлийг мөн л гарт нь ойр, нүдэнд харагдахаар тавих шиг сайн арга гэж үгүй. Мөн жимс, жимсгэнээр хүүхдийнхээ сахарын хэрэглээг нөхөх нь чихэр шоколадны зүйлээс хол байхад нэн тустай. Бага насны хүүхэд 1.5 нас хүртлээ төрөл бүрийн амтыг мэдрэх, хүлээж авах чадвар өндөртэй байдаг. Харин дөрвөн нас хүрээд шинэ содон амтыг хүлээж авахаас төвөгшөөж эхэлдэг. Тиймээс аль болох багаас нь төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ өгч хэвшээрэй.

-Нөгөө талаас нэг төрлийн хоол хүнсний зүйлийг хүүхдэд байнга өгөх нь сонирхолгүйгээс гадна витамин болон тэжээлийн дутагдалд оруулдаг. Ийм учраас бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хослуулж хэрэглэх нь чухал юм.  

Эдгээр аргыг чухалчилж, анзаараад нэг үзээрэй. Таны хүүхдийн хоолны дуршилд тодорхой нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд хүүхэд гэдэг өөрөө тухайн гэр бүлийн амьдралын хэв маяг, ахуй соёлын тусгал байдаг. Тийм ч учраас аав ээж нар маань өөрсдөө эрүүл зөв хооллолтын ач тусыг ухамсарлаж, өдөр тутмынхаа амьдралд дадал, хэвшил болгохыг зөвлөж байна.

 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

ХОЛБОО БАРИХ

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар захиа илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор 1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2023 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Орон сууцны хэрэглээний төлбөр

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

Олсон Гээсэн бичиг баримт

  • +15°C | 0°C

  • Монгол банк

    2400 | $

  • Билгийн тооллын

    |