Ойрын өдрүүдэд нийслэлд хэт халах төлөвтэй байгаа тул наршихаас сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
Наршихаас сэргийлэхийн тулд:
- Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
- Шингэн ус сайн уух
- Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх
Наршсан үед илрэх шинж тэмдэг:
- Бие суларч тамир тэнхээ алдах
- Толгой эргэж, өвдөх
- Биеийн халуун нэмэгдэх
- Цээж багтран амьсгаа цухалдах
- Царайны өнгө цонхийж цайх,
- Бөөлжис хүрч, дотор муухайрах
- Хөлс гарах нь багасах /ихсэх/
- Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

Авах арга хэмжээ:
- Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах
- Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших
- Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх
- Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх
- Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах
- Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.
 Цэргийн баяр 2025
                                      Цэргийн баяр 2025                 
									
 
                            
 
        


 
                
             
                
             
                
             
                
             
                    
                     
                     
                     
                    