• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Могой болон хорхой шавьжид хатгуулбал ямар арга хэмжээ авах вэ?

  • Зөвлөгөө
  • 2021-08-10 17:07:00
  • 2360

ШАВЬЖ ХОРХОЙД ХАТГУУЛАХ

Зуны улиралд хүмүүс зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог. Шавьжинд хатгуулсан дороо өвдөж улайн хавддаг. Зөгийд цөөн хатгуулсан бол хордлого үүсгэхгүй. Харин зөгийн дайралтад өртөж маш олон тооны гүвдрүү, хавдар үүссэн бол амь насанд аюултай. Харшилтай хүн зөгий, шумуултай газар явахдаа харшлын эсрэг эмээ биедээ байнга авч явах хэрэгтэй. Зөгийд хатгуулсан тохиолдолд хатгуур нь арьсанд үлддэг.

Авах арга хэмжээ:
  • Арьсанд үлдсэн зөгийний хошууг болгоомжтой шахаж гаргах
  • Шархыг нь иод, спиртээр арчих
  • Өвчин намдаах, тайвшруулах эм өгөх
  • Арьс бамбайж хавдах, хоолой сөөнгөтөх, хамар битүүрэх зэрэг харшлын шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах

МОГОЙД ХАТГУУЛАХ :

Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал.

Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг байна. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.

Шинж тэмдэг :
  • Хатгуулсан газарт улайж хавдана.
  • Хөхөрч цус хурна.
  • Хордлогын шинж илэрч таталт өгнө.
  • Шингэн ууж чадахгүй болно.
  • Нас барах шалтгаан гол төлөв амьсгалын дутагдлаас болно.
  • Хортой могойд хатгуулсан бол амь насанд аюултай.
Авах арга хэмжээ :
  • Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй.
  • Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм, аспирин ууж болохгүй.
  • Хатгуулсан дороо 1-2 минутад хатгуулсан газрын дээд талд чангалуур тавина.
  • Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно.
  • Шингэн зүйл их уулгах
  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Мөс нь өвдөлт намдаах,хорыг тархаахгүй байхад тустай
  • Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох
  • Хөл гарыг хөдөлгөөнгүй барьж чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр/
  • Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг/
  • Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй
ШАРХ БОЛОН ЦУС АЛДАЛТ

Зүсэгдэх, урагдах, хатгагдах, хазагдах,  огтлогдох, буудагдах зэрэг янз бүрийн шалтгааны улмаас арьс салст,булчин гэх мэт зөөлөн эдүүд гэмтэж, бүрэн бүтэн байдлаа алдагдахыг шарх гэнэ.

Авах арга хэмжээ:
  • Шарханд элдэв тос,антибиотик эм түрхэж болохгүй
  •  Цэвэр боолт, самбайгаар шархыг дарах
  • Цус алдаж байгаа мөчдийг зүрхний түвшингээс дээш болгох
  • Шархдсан хэсэгт боолт цусаар нэвчвэл тухайн боолтыг авалгүй ахин нэмж давхар боолт хийх
  • Шаардлагатай тохиолдолд артерын судасан дээр дарж, цусны урсгалыг удаашруулах
  • Гадны биет орсон тохиолдолд гадны биетийг хөдөлгөхгүйгээр нягт чагтлах байдлаар боолт хийх
  • Осолдогчийг тайвшруулж шингэн зүйл өгч, өвдөлт намдаах эм өгөх
  • Хорхой шавьж, мэрэгч тэжээвэр болон зэрлэг  амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор
  • Яаралтай тусламжийг дуудах
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР