• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Зөвлөгөө

Зөвлөгөө

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдгийг хэрхэн таних вэ

  • Зөвлөгөө
  • 2021-05-11 15:48:00
  • 2186
Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Дараах шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг.

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ГУРВАН ШИНЖ ТЭМДЭГ:

1. Амьсгаадах, амьсгалын тоо олшрох
2. Цээж хонхолзох
3. Өндөр халуурах

БУСАД ШИНЖ ТЭМДЭГ:

- Чичрүүдэс хүрэх
- Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугийн үед огцом халуурах
- Хамрын ханиад туссан үед удаан хугацаанд хуурай, эсвэл цэртэй ханиалгах
- Идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах
- Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
- Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
- Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД:

- Амны хаалт тогтмол хэрэглэх
- Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх
- Ханиад, томуугаар өвчилсөн үед даарахгүй байх
- Цэвэр агаарт тогтмол гарах
- Шим тэжээлтэй хоол, унд хэрэглэж байх
- Ханиад томуугийн шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмчлүүлэх
- Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД:

- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, тодорхой цагт цэвэр агаар оруулах, салхилуулах
- Улиралд тохируулан хувцаслах,
- Идэвхтэй унтаж амраах,
- Гарын ариун цэврийг сайтар сахих,
- Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар аль болох явахгүй байх,
- Шаардлагатай үед амны хаалт хэрэглэх,
- Амин дэм агуулсан жимс ногоог хоол хүнсэндээ хэрэглэх /лимон, киви, мандарин, апельсин/ сонгино, сармистай хоол хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух,
- Гадуур явсан тохиолдолд ирсэний дараа хамрын хөндийг угаах, цэвэрлэх,

ӨВДСӨН ТОХИОЛДОЛД:

- Гэртээ байж, эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх,
- Ханиаж, найтаахдаа ам хамраа таглаж алчуур цаас хэрэглэх,
- Халуун бүлээн шингэн зүйл хангалттай сайн уух
- Утлага хийх, хөлөргөх цэгэн иллэг хийх,
- Хоолойгоо марганц, фуррациллин, содын уусмалаар зайлах, хамрын салстыг сонгино сармисны тосон хандаар арчих,
- Бүлээн усанд хөлийг дүрэх, дараа нь хөлний уланд иллэг хийх,
- Өвчний шинж тэмдэг даамжирвал аль ойр эмнэлэгт хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх.
 
Эх сурвалж: Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР