“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараах шийдвэрийг өнгөрсөн хавар гаргасан билээ. Уг нь өнгөрсөн тавдугаар сараас олгохоор шийдвэрлэсэн ногдол ашгийг өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Энэ хугацаанд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон Сангийн яамныхан “Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан ногдол ашиг тараахад шаардлагатай 179 тэрбум төгрөгийг бүрэн өгөөгүй гэдэг тайлбарыг өгч байсан. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулж иргэдийг ногдол ашгийг олгох юм.
Харин өнгөрсөн долоо хоногоос “Эрдэнэс-Тавантолгой” компаниас нийт 2.5 сая хүнд олгох 179 тэрбум төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд шилжүүлсэн гэдгээ мэдэгдээд байгаа. Ингэхдээ тавдугаар сараас мөнгө шилжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд ногдол ашиг авах данс нь бэлэн болсон иргэдэд тараах боломжтой байсан гэдгийг хэлж буй.
Тэгвэл иргэдэд олгох ногдол ашгийг хэзээ өгч эхлэх талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс тайлбар өгөв. ҮЦТХТ-ийн Стратеги, эрсдэлийн удирдлага, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Т.Төгөлдөр "Эрдэнэс-Тавантолгой компанийн 2019 оны ашгаас 2.5 сая хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн. Хуулийн дагуу иргэд хувьцааны дансаар шилжүүлж ногдол ашиг авах ёстой. Үүний дагуу ҮЦТХТ-өөр дамжуулж ногдол ашиг тараахаар болсон. “Эрдэнэс-Тавантолгой” компаниас ҮЦТХТ рүү 199 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 10 хувийн шимтгэлийг хасаж, 179.8 тэрбум төгрөгийг иргэдэд олгоно. Үнэт цаасны данс нь баталгаажсан иргэдийн бичилтийг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний авах ёстой ногдол ашиг буюу мөнгийг байршуулсан. Энэ дагуу Сангийн яамнаас иргэдийн арилжааны банкны данс руу мөнгийг шилжүүлэх юм. Анх нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож ногдол ашиг олгохоор болсон. Үүнээс татвар хасагдаад нэгж хувьцааг 81 төгрөгөөр тооцож олгоно.
Иргэдийн үнэт цаасны данс, арилжааны банкны дансыг тулгах ажил өдөр бүр хийгдэж байна. Эхний ээлжид хоёр данс нь зөрөөгүй, баталгаажсан иргэдийн бичилтийг хийж байгаа нь энэ юм. Ногдол ашгийг тарааж эхлэх шийдвэрийг Засгийн газар гаргана. Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна" гэлээ.
Түүнчлэн хувьцааны данс нээлгэж амжаагүй иргэдийн мэдээллийг нягталж, Ибаримтын (Ebarimt) дансаар шилжүүлэх бэлтгэл ажил хийж байгаа. Ибаримт дансаар мөнгөө шилжүүлэх шийдвэр гарвал шилжүүлэх аж.
ҮХТХТ-д 839 мянга 525 иргэн мэдээллээ баталгаажуулсан буюу аль банкны дансаар ногдол ашгаа авах нь тодорхой болсон байна.
эх сурвалж: eagle