Нийслэлийн боловсролын газраас шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө. Энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим бүртгэл зохион байгуулахгүй байх шийдвэр гарчээ.
Энэ талаар дарга Нийслэлийн боловсролын газрын Ж.Гантулга "Төрийн өмчийн цэцэрлэгийн элсэтийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд амжилттай явуулсан. Гэвч энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас энэ жил нийслэлийн хэмжээнд цахим элсэлтийг зохион байгуулахгүй шийдвэр гарсан. Цэцэрлэгийн бүртгэл гэдэг маань хоёр настай хүүхдийн бүртгэл байдаг. Засгийн газар цар тахалтай холбогдуулан хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан. Хэрэв цэцэрлэгийн цахим бүртгэл явуулбал хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах гэж байгаа буруу ойлголтыг нийгэмд төрүүлэх учир нийслэлийн хэмжээнд цахим бүртгэл явуулахгүй байх шийдвэр гарсан" гэв.
Нэг ангид 20 хүүхдээс хэтрүүлэхгүй байх зохицуулалт гарсан. Мөн хоёр настангуудыг бүртгэхгүй байгаатай холбогдуулан тухайн цэцэрлэгийн удирдлага анги танхим, багш нарын хүчин чадлын тооцоог гаргаж хяналтын тоог энэ сарын 17-нд бэлэн болгох аж. Тус тооноос хамааран таван настнуудын бүртгэл хийнэ гэж мэдээллээ.