Үндэсний Их баяр наадмаар “КОВИД-19 цар тахлын үед үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журам”-ыг мөрдөж, хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр хурдан морь унах хүүхэд бүрийг онлайн болон офлайн горим дээр хурууны хээгээр бүртгэж, бүртгэлийн цахим карт олгоно.
Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл 6 дугаар сарын 29-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 08 хүртэл аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын байранд, сумдад Тамгын газрын байранд бүртгэж байгаа.
Мөн 7 дугаар сарын 9-нд Хүй долоон худаг, аймгийн баяр наадмын талбайд бүртгэл явагдана. Уралдаанч хүүхэд бүртгэлээ хийлгэхдээ өөрийн биеэр эцэг эх, асран хамгаалагч, уяачтай ирж бүртгүүлэх ёстой. Гарааны үед хяналтыг хувьд энэ жил КОВИД-19 цар тахал гарсантай холбогдуулан гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй, картаар хянана. Харин хүүхдүүд картаа хаяж, гэмтээж болохгүй.
Жил бүр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандартын хэрэгжилтийг хангах, хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг.