Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-нд орон даяар эхэлсэн. Энэ сарын 2-5-нд зохион байгуулагдах ЭЕШ-д нийтдээ 30902 шалгуулагч бүртгүүлсэн талаар албаныхан мэдээлсэн. Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас энэ жил ЭЕШ-ыг 85 байранд шалгуулагчдын дунд бөөгнөрөл үүсгэхгүйгээр, ариутгал, халваргүйтгэлийн дор УОК, ЭМЯ-ны заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа.
Өнгөрсөн жил ЭЕШ-д шилэн технологийн нэвтрүүлсэн бөгөөд энэ жил тухайн хичээлийн шалгалтын материал засах үйл явц, дүнг live.eec.mn хаягаар шууд хүргэж байгаа. Тиймээс шалгуулагчид болон багш нар, ар гэрийнхэн нь live.eec.mn хаягаар орж шалгалтын материал засах явц, дүнг нөхөж үзэх боломжтой юм.
Ийнхүү шалгалтын дүн бүрэн гарснаар долдугаар сарын 6-нд шалгалтын жагсаалт, дүн оноог нийтэд зарлаж, "Батламж хуудас"-ыг долдугаар сарын 9-10-нд олгохоор товложээ. Ингэхдээ, 2020 онд төгсөж буй шалгуулагчдад аймаг, дүүргийн БСУГ, хэлтсээр, өмнөх оны төгсөгчдөд Боловсролын үнэлгээний төвөөр тус тус дамжуулан олгох юм байна.