Элсэлтийн ерөнхий шалгалтын ямар зохион байгуулалттай авах талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Тавдугаар сарын 11-ээс зургадугаар сарын 11-ны өдрүүдэд ЭЕШ-ын давтлага өгөх ажил амжилттай дууслаа. Одоо шалгуулагчийн хичээл зүтгэлээс бүх зүйл хамаарах юм. Бидний зүгээс бүхий л боломжит хувилбараар бэлтгэл ажлыг хангасан.
ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон. Хэрэв УОК өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгахгүй тохиолдолд энэ хугацаа хүчинтэй" гэлээ.
БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Шалгалтын төвөө андуурч, хоцорч ирэх тохиолдол их гардаг. Тиймээс шалгуулагчид энэ талаарх мэдээллийг сайтар нягтлаарай. Шалгуулагчийн шалгалтын хуваарийг нээлттэй зарласан учраас хүүхдүүд товоо сайн хараарай. Халуун хэмжих зэрэг нэмэлт цаг нэлээд орох учраас цаг баримтлах шаардлагатай.
Шалгалт өгсөн даруйд дүн шууд гарна. Засалт хийж байгаа процессыг лайваар шууд дамжуулна. Мөн хуваарь сонголтыг цахимаар явуулна. Энэ ажил хангагдсан” гэдэг мэдээлэл өглөө.