Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хуралдаан өнөөдөр /2020.04.28/ 10:00 цагаас эхэлж "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх" хугацааг тавдугаар сарын 31-ныг дуустал сунгалаа.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тогтоолын хугацаа энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилж байсан билээ.
Мөн өнөөдрийн хурлаар Мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах, бэлтгэл ажил зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.



