• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

МОНГОЛ ЦЭРГҮҮД ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛТНУУДЫН АМИЙГ АВАРЧЭЭ

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-04-15 10:30:00
  • 1792
БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNIMISS" ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчний 9-р ээлжийн мотобуудлагын батальон үүрэг гүйцэтгэж байна. Энэ сарын 11-ний өдөр Бэнтью хот дахь НҮБ-ын баазын шалган нэвтрүүлэх цэгийн гадна зэвсэглэсэн орон нутгийн 7 иргэн "Хил хязгааргүй эмч нар" байгууллагын ажилтныг барьцаалах оролдлого хийжээ. Манай цэргийн алба хаагчид таслаж зогсоож, тухайн хүмүүнлэгийн ажилтны  амь нас, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан байна.

Юнити секторын командлагчийн захирамжийн дагуу НҮБ-ын баазын гадна зэвсэггүй бүсэд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Н.Пунцаг тасгийн захирагчтай "Зүчи" эргүүлийн бүлэг зэвсэглэсэн иргэд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг хүч хэрэглэн авч явах гэсэн үйлдлийг таслан зогсоож, саатуулаад байгаа тухай мэдээг ажиллагааны удирдлагын төвд илгээсэн байна.
Тухайн үүссэн цагийн байдлыг үнэлж шуурхай бүлгийн даргын гаргасан шийдвэрийг д.а Э.Лхагвасүрэн ахлагчтай эргүүлийн 2-р бүлэг эр зориг гарган, үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэснээр уг ажилтныг "Хубилай" баазын байрлалд авч ирснээр мандатад заагдсан үүргээ биелүүлж ажиллажээ.

Энэхүү үйл явдлын мөрөөр Мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахара, ӨСАБХХ-ний 4-р дивизийн захирагч хошууч генерал Карло Куал Руаи нар хүрэлцэн ирж болсон үйл явдлын талаар тодруулж, батальоны удирдлагатай уулзсан аж. Уулзалтын үеэр хатагтай Хироко Хирахара "Монголын батальоны цэргийн алба хаагчид зэвсэглэсэн этгээдүүдийн заналхийллийг үл тоон, эрсдэлийг сөрөг хариу буудлага хийлгүйгээр хүмүүнлэгийн ажилтны амь нас, аюулгүй байдлыг хангасанд сэтгэл өндөр байна. Монгол цэргүүд шаардлагатай үед зэвсэг хэрэглэх бүрэн чадвартай, мэргэжлийн цэргүүд гэдгээ дахин баталлаа. Та бүхэнд НҮБ ямагт итгэж, та бүхнээр бахархдаг" хэмээн онцолсон юм.

Харин хошууч генерал Карло Каул Руаи болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлэн, мужийн захирагч болон Монгол цэргүүдээс уучлал хүсчээ. Учир нь хүмүүнлэгийн ажилтныг барьцаалах оролдлого хийж, эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүд нь энгийн хувцас өмссөн ӨСАБХХ-ний 4-р дивизийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн цагдаагийн алба хаагчид байсан нь эл үйл явдлын дараа тогтоогдсон байна.

 

эх сурвалж. Өдрийн сонин №78
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    11

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР