Коронавирусийн шинэ төрлөөр халдварласан нь батлагдсан хүмүүсийн 50-70 хувь нь ямар ч шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд дөрвөн долоо хоногийн турш ингэж явдаг байна. Харамсалтай нь, ингэж шинж тэмдэггүй байхдаа вирусийг бусдад халдаах боломжтой ажээ. Сингапурын эрдэмтэд ийм дүгнэлт хийсэн байна.
“Вирусийн халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй байж болно. Энэ чигээрээ хэдэн жил ч явах боломжтой гэж бид үзэж байгаа. Гэхдээ дээр хэлсэнчлэн, тээгч болж, бусдад халдаасаар байх болно.
Тус улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Лео И Синий хэлснээр дээр өгүүлсэн шинж тэмдэггүй хүнээс дамжиж халдварладаг нь вирусийн халдварыг хязгаарлахад тулгарч буй хамгийн том бэршээл юм байна. Нгэнэт шинж тэмдэг илэрхгүй байгаа нь халдвар тээгч ухамсаргүйгээр ердийн амьдралын хэвшлээ үргэлжлүүлж, халдвар тархаах эрсдэлтэй юм байна.
Шинж тэмдэггүй тараагчдын талаар Сингапурын үндэсний их сургуулийн халдварт өвчин судлалын хөтөлбөрийн удирдагч доцент Суй Ли Ян “ийм тараагчдыг халдвар аваагүй хүнээс ялгахад маш хэцүү. Гэсэн ч ийм хүмүүс байдаг. ХБНГУ, Исланд, БНСУ, БНХАУ зэрэг улсуудад жуулчдын онгоцонд явуулсан шинжилгээний явцад ийм тохиолдлууд гарсан байдаг” хэмээн ярьжээ.
эх сурвалж: eagle