• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

КОРОНАВИРУСЫН ТАЛААРХ ЧУХАЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

  • Цаг үеийн мэдээ
  • 2020-02-14 14:23:00
  • 2010
Коронавирусийн оношийг шинэчилсэн аргаар тогтоох болсонтой холбоотойгоор нэг өдрийн дотор халдвар авсан хүний тоо 15 мянгаар огцом нэмэгдээд байна. Энэ нь вирусийн голомт бүхий улстай хиллэж буй монголчуудын хувьд анхаарал, сонор сэрэмжээ дээд түвшинд байлгах ёстойг харуулж байгаа юм. Энэ удаа бид коронавирусийн талаарх 8 чухал асуултад Эрүүл Мэндийн Яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн боловсруулсан хариултыг нэгтгэн хүргэж байна.

1. ШИНЭ КОРОНАВИРУС ЯМАР ЗАМААР ХАЛДВАРЛАДАГ ВЭ?

Тус вирус нь агаар дуслын замаар халдварлана. Өөрөөр хэлбэл халдвартай хүн ярих, ханиах, найтаах үед шүлс, цэрнийх нь дусалтай цуг вирус агаарт ойрын 1 метр орчимд цацагдаж, үүнээс дотогш зайд байгаа хүнд халдварлана.

Мөн ахуйн хавьтлын замаар буюу халдвартай хүнтэй гар барих, хүрэх зэрэг ойрын зайнаас харьцахад халдана.
Халдвартай хүний гар хүрсэн зүйл юм уу ханиаж, найтаахад нь бохирлогдсон гадаргууд хүрснийхээ дараа бохир гараа угаалгүйгээр ам, хамар, нүдээ оролдоход халдвар дамжина.

Зарим судлаачид хүнээс ялгарах биологийн шингэн (хөлс, шээс, шүлс, нус)-ээр болон өтгөнөөр халдвар дамжсан байх магадлалтай талаар таамаглал дэвшүүлсэн байна. Уг халдвар нь бүрэн судлагдаагүй байна.

2. ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГГҮЙ ХҮМҮҮС ВИРУСИЙГ ТАРААЖ БОЛОХ УУ?

Ямарваа халдварт өвчинд нууц үе буюу халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа байдаг. Шинэ коронавирусийн халдварын хувьд нууц үеийн хугацаа нь 2-14 хоног байна. Энэ үед халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхгүй ч халдварыг тараах эрсдэлтэй.

3. ОЙРЫН ХАВЬТАГЧ ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЖ БАЙНА ВЭ?

Ойрын хавьтагч гэдэг нь өвчтөнтэй (сэжигтэй буюу нэгэнт оношлогдсон хүн) нэг тээврийн хэрэгсэлд суух, нэг анги танхимд хичээллэх, нэг гэрт амьдрах зэргээр ямар нэгэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр нэг дор байсан хүнийг хэлнэ.

4. ШИНЭ КОРОНАВИРУС ХЭР АЮУЛТАЙ ВЭ?

Шинэ коронавирусийн халдварын үед зарим тохиолдолд нус гоожих, хоолой өвдөх, ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдгүүд хөнгөн байдлаар илэрч болно. Харин зарим тохиолдолд халдвар хүндэрч, хатгалгаа, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ахимаг насныхан болон чихрийн шижин, зүрх судасны өвчин, бусад архаг хууч өвчтэй, бие султай хүмүүсийн хувьд халдвар хүндрэх эрсдэл илүү өндөр байна. Нас баралт ойролцоогоор 2 хувь байна. Харин уг халдвартай төстэй коронавирусээр үүсгэгдсэн АЦХХ (SARS)-ийн халдварын үед нас баралт 10 хувьтай байсан.


5. АМЫН ХААЛТ ЗҮҮХ НЬ ШИНЭ КОРОНАВИРУСЭЭС ХАМГААЛАХ УУ?

Амны хаалтыг олон нийтийн газар, хүмүүс дунд байхдаа зүүх нь халдвар авах эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулна. Учир нь халдвартай хүн ойрын зайд ханиаж, найтаахад агаар дуслын замаар халдах эрсдэлтэй. Гэхдээ амны хаалт зүүхээс гадна гараа тогтмол савандаж угааж, бохир гараараа ам, хамар, нүдээ оролдохгүй байж, хувийн болон ахуйн ариун цэврийг сайн сахиж байж вирусийн халдвараас хамгаална.
Түүнчлэн хэрэв танд ямар нэгэн амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн бол амны хаалт зүүх нь бусад хүмүүст халдвар тараахаас сэргийлнэ.

6. ШИНЭ КОРОНАВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ, ЭСВЭЛ ЭМЧЛЭХИЙН ТУЛД АНТИБИОТИК УУЖ БОЛОХ УУ?

Үгүй. Учир нь антибиотик нь зөвхөн нянгийн гаралтай үрэвсэлд нөлөөтэй, харин вирусийн эсрэг үйлчилгээ байхгүй.

7. ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН БИЙ ЮУ?

Шинэ коронавирус нь нэг зүйлийн шинээр илрүүлсэн вирус учраас одоохондоо түүнд тохирох вакцин хараахан гараагүй байна. Шинэ коронавируст тохирох вакцин гаргаж авахад тодорхой хугацаа шаардагдана.

8. МАНАЙ МОНГОЛ ШИГ ХҮЙТЭН БОЛОН ӨНДӨРЛӨГ ГАЗАРТ КОРОНАВИРУС ТЭСВЭРГҮЙ ГЭЖ ҮНЭН ҮҮ?

Үгүй. Уг вирусийн халдвар бүрэн судлагдаагүй байна.

 
ХҮҮХЭД БАГАЧУУДАД ХҮРГЭХ МЭНДЭЭГИЙН ЗӨВЛӨГӨӨ
 
 

 
 

 
эх сурвалж: Unread
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    11

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР