• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх ААН-ийн орлогын албан татварын тухай хууль /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/

  • Цаг үеийн мэдээ
  • 2019-12-30 16:16:00
  • 1941

Энэ жил Татварын багц хуульд зохих өөрчлөлт орж 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжихээр болсон билээ.

 

Тус багц хуулиас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орсон өөрчлөлтүүдийг онцлон бүрэн эхээр нь хүргэж байна. Хуулийн энэхүү өөрчлөлтөөр татвар төлөгч ААН-ийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурь нэмэгдэнэ хэмээн ТЕГ үзэж байгаа юм. 

Тухайлбал, Албан татварын хувь, хэмжээний тухай 20.2.7-д зааснаар энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулахаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод нэг хувиар татвар төлнө. 

Түүнчлэн тус хуулийн Тусгайлсан татварын харилцаа бүлгийн 29.1-д /Татварын хялбаршуулсан горим/ зааснаар өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно гэж заажээ. 

 

Шараар тэмдэглэсэн хэсгүүд нь шинэчилсэн найруулга орсон заалтууд болно. 

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль тогтоомж

2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь Монгол Улсад байрладаг болон Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн орлогод албан татвар ногдуулах харилцааг зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг;

4.1.2.“биет бус хөрөнгө” гэж Иргэний хуулийн 84.5-д заасан эдийн бус хөрөнгийг;

4.1.3.“гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг, алдагдал” гэж гадаад валют худалдах, худалдан авах болон гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөгийн тооцоог барагдуулах ажил, гүйлгээнээс үүссэн ханшийн зөрүүгийн ашиг, алдагдлыг;

4.1.4.“гадаад улсаас олсон орлого” гэж энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгч, төлөөний газрын энэ хуулийн 4.1.6, 4.1.7-д зааснаас бусад орлого;

4.1.5.“ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний зардал” гэж аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд бизнесийн харилцаа шинээр тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зочид, төлөөлөгчдийг хүлээн авахад зарцуулсан тээврийн зардал, хүлээн авалт, зочид буудал, зоогийн газрын зардал болон орчуулагчийн хөлс;

4.1.6.“Монгол Улсад олсон орлого” гэж албан татвар төлөгчийн Монгол Улсад олсон энэ хуулийн 7.4-т заасан орлогыг;

4.1.7.“Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого” гэдэгт албан татвар төлөгчийн дараах орлогыг хамааруулна:

4.1.7.а.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараанд Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч, төлөөний газраас олгосон орлого;

4.1.7.б.энэ хуулийн 5.5.2-т заасан гадаадын аж ахуйн нэгжийн Монгол Улсад зохион байгуулсан урлаг, соёл, спортын болон бусад арга хэмжээнээс олсон орлого;

4.1.7.в.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчөөс Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон ногдол ашгийн орлого;

4.1.7.г.төрийн болон нутгийн захиргааны байгууллага, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч, төлөөний газраас Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон, шилжүүлсэн энэ хуулийн 9.4-т заасантай холбогдох хүүгийн орлого;

4.1.7.д.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улс дахь эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа хөрөнгө, тэдгээртэй холбоотой эрх борлуулсан, шилжүүлсэн, түрээслүүлснээс олсон орлого;

4.1.7.е.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчөөс Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон эрхийн шимтгэлийн орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө түрээслүүлсэн, ашиглуулсан болон ашиглах эрхийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого;

4.1.7.ж.төлөөний газраар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид тухайн төлөөний газраас шилжүүлсэн орлого;

4.1.7.з.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн төлөөний газрын эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа хөрөнгө, тэдгээртэй холбоотой эрх борлуулсан, шилжүүлснээс олсон орлого;

4.1.7.и.төлөөний газрын үйл ажиллагаанд ашиглагдах хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө борлуулсан, түрээсэлснээс олсон Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн орлого;

4.1.7.к.энэ хуулийн 4.1.7.а-4.1.7.и-д заасантай адилтгах бусад орлого.

4.1.8.“суутган төлөгч” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.19-д заасныг;

4.1.9.“үл хөдлөх эд хөрөнгө” гэж Иргэний хуулийн 84.3, 86.2-т заасныг;

4.1.10.“хайгуулын зардал” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.6, Газрын тосны тухай хуулийн 4.1.8-д заасан болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэхтэй шууд холбогдон гарсан баримтаар нотлогдох зардал;

4.1.11.“харилцан хамааралтай этгээдүүд” гэж Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг;

4.1.12.“эрх эзэмшигч” гэж ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, газар ашиглах, эзэмших эрхийг хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу эзэмшдэг этгээдийг.

5 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч

5.1.Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна.

5.2.Албан татвар төлөгчийг Монгол Улсад байрладаг, Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч гэж ангилна.

5.3.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид дараах аж ахуйн нэгж хамаарна:

5.3.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж;

5.3.2.удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж.

5.4.Энэ хуулийн 5.3.2-т заасан удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгжид доор дурдсан шалгуураас гурав болон түүнээс дээш нөхцөлийг хангасан гадаадын хуулийн этгээд хамаарна:

5.4.1.хувьцаа эзэмшигч, эсхүл өөрийн төлөөллөөрөө дамжуулан хувьцаа эзэмшигчийн эрх, үүргээ шууд болон шууд бусаар хэрэгжүүлдэг хувьцаа эзэмшигчдийн 50-иас дээш хувь нь Монгол Улсад оршин суудаг;

5.4.2.тухайн татварын жилийн өмнөх дараалсан дөрвөн жилд хувьцаа эзэмшигчдийн хурлын нийт тооны 50-иас дээш хувь нь Монгол Улсад зохион байгуулагдсан;

5.4.3.нягтлан бодох бүртгэл, санхүүгийн баримтыг Монгол Улсад хадгалдаг;

5.4.4.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, эсхүл өөрийн төлөөллөөрөө дамжуулан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүргээ шууд болон шууд бусаар хэрэгжүүлдэг этгээдийн 25-аас доошгүй хувь нь Монгол Улсад оршин суудаг;

5.4.5.нийт борлуулалтын орлогын 60-аас доошгүй хувийг Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олдог.

5.5.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараах аж ахуйн нэгж хамаарна:

5.5.1.өөрийн төлөөний газраар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж;

5.5.2.энэ хуулийн 5.5.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж.

6 дугаар зүйл.Төлөөний газар

6.1.Энэ хуулийн 5.5.1-д заасан албан татвар төлөгчийн үйл ажиллагааг Монгол Улсад бүрэн болон хэсэгчлэн явуулж байгаа нэгжийг төлөөний газарт хамааруулна.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан төлөөний газарт дараах нэгжийг хамруулна:

6.2.1.аж ахуйг удирдан явуулдаг газар;

6.2.2.салбар, тасаг;

6.2.3.сургалт, семинар явуулдаг, үзэсгэлэн худалдаа эрхэлдэг газар;

6.2.4.агуулах, худалдаа, үйлчилгээний газар;

6.2.5.уурхай, газрын тос буюу байгалийн хийн цооног, уурхай буюу ашигт малтмал олборлодог газар;

6.2.6.үйлдвэр;

6.2.7.энэ хуулийн 6.1-д хамаарах бусад газар, нэгж, байр.

6.3.Үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 90 ба түүнээс дээш хоногийн хугацаанд үргэлжлэх барилгын талбай, барилга байгууламж, угсралт буюу суурилуулалтын объект, тэдгээртэй холбоотой барилгын болон хяналтын үйл ажиллагаа эрхлэх нэгжийг төлөөний газарт тооцно.

6.4.Үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног өөрийн ажиллагчид болон өөр бусад хөлсний ажилтнаар Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид техникийн, зөвлөхийн, удирдлагын, хяналтын болон бусад үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг төлөөний газарт тооцно.

6.5.Энэ хуулийн 6.3, 6.4-т заасан хугацааг ижил төрлийн, эсхүл харилцан холбоотой ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэхэд зарцуулах нийт хугацаагаар тооцно.

6.6.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсад дараах үйл ажиллагаа явуулдаг этгээдийг төлөөний газарт тооцно:

6.6.1.бараа, бүтээгдэхүүнийг хадгалдаг, борлуулдаг, нийлүүлдэг;

6.6.2.биечлэн гэрээ байгуулдаг, эсхүл Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн гэрээний гол нөхцөлийг өөрчлөхгүйгээр тухайн гэрээ байгуулах ажлыг удирдан зохион байгуулдаг.

6.7.Дараах шинжийн аль нэгийг агуулсан гэрээг энэ хуулийн 6.6.2-т заасан гэрээнд тооцно:

6.7.1.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн нэрээр байгуулагдах;

6.7.2.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн өмчилдөг, эсхүл өмчилдөггүй боловч ашиглах, эзэмших эрхтэй хөрөнгийг шилжүүлэх, эсхүл тухайн хөрөнгийг ашиглах, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх;

6.7.3.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн үйлчилгээг үзүүлэх.

6.8.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7-д заасныг үл харгалзан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч нь бусад этгээдээр дамжуулан Монгол Улсад давхар даатгалаас бусад хэлбэрийн даатгалын хураамж авдаг буюу эрсдэлийн даатгал хийдэг бол түүнийг Монгол Улсад төлөөний газартай гэж үзнэ.

6.9.Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын хэлэлцээрт “Төлөөлөгчийн газар” гэснийг энэ хуульд заасан төлөөний газартай адилтгаж үзнэ.

6.10.Төлөөний газрын тайлангийн маягт болон төлөөний газрыг бүртгэх, бүртгэлээс хасах, албан татвар төлөх, тайлагнах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.


ХОЁРДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТАТВАР НОГДОХ ОРЛОГО

7 дугаар зүйл.Албан татвар ногдох орлого

7.1.Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно.

7.2.Энэ хуулийн 5.5.1-д заасан албан татвар төлөгч өөрийн төлөөний газраараа дамжуулан тухайн татварын жилд төлөөний газрын үйл ажиллагаатай холбогдон Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод албан татвар ногдоно.

7.3.Энэ хуулийн 5.5.2-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод албан татвар ногдоно.

7.4.Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:

7.4.1.үйл ажиллагааны орлого;

7.4.2.хөрөнгийн орлого;

7.4.3.хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;

7.4.4.бусад орлого.

7.5.Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдөх орлогыг хасаж тооцно.

8 дугаар зүйл.Үйл ажиллагааны орлого

8.1.Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:

8.1.1.бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;

8.1.2.төлбөрт татвар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого;

8.1.3.техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого;

8.1.4.үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;

8.1.5.энэ хуулийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.4-т заасантай адилтгах бусад орлого.

8.2.Энэ хуулийн 6.4, 8.1.3-т заасан “техникийн үйлчилгээний орлого” гэдэгт шинэ технологи нэвтрүүлэх, хөдөлмөр, техникийн аюулгүй ажиллагааны болон үйлдвэрлэл, ажил, үйлчилгээнд мөрдөх хөдөлмөр зарцуулалтын норм, материал, түүхий эдийн зарцуулалтын хэмжээг тооцож тогтоосон баримт бичгийг бэлтгэж боловсруулах, нийгэм, эдийн засгийн судалгаа явуулах, аудитын үйлчилгээ үзүүлэх, тоног төхөөрөмж угсарч суурилуулах, засвар үйлчилгээ, дээж сорьцын шинжилгээ хийх, инженер, техникийн ажиллагчдыг сургах, дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэхтэй холбогдсон ажил, үйлчилгээнээс олсон орлогыг хамааруулна.

8.3.Энэ хуулийн 6.4, 8.1.3-т заасан “удирдлагын үйлчилгээний орлого” гэдэгт аж ахуйн үйл ажиллагаа /үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ/-г үр ашигтай хэвийн явуулахад нь туслалцаа үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж өөрийн мэргэжилтнийг гэрээгээр буюу харилцан тохиролцож ажиллуулсны үр дүнд олсон орлогыг хамааруулна.

8.4.Энэ хуулийн 6.4, 8.1.3-т заасан “зөвлөхийн үйлчилгээний орлого” гэдэгт аж ахуйн нэгжид менежмент, маркетинг, зах зээл, хөрөнгө оруулалтын орчин, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үе шатны талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, баримт бичиг боловсруулах зэрэг ажил, үйлчилгээ үзүүлснээс олсон орлогыг хамааруулна.

8.5.Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар үйл ажиллагааны орлогод тооцогдох хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого олох үйл ажиллагаа эрхэлдэг албан татвар төлөгчийн дээр дурдсан орлогыг энэ хуулийн 8.1.1-д заасан орлогод тооцно.

9 дүгээр зүйл.Хөрөнгийн орлого

9.1.Хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно:

9.1.1.хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого;

9.1.2.эрхийн шимтгэлийн орлого;

9.1.3.ногдол ашгийн орлого;

9.1.4.хүүгийн орлого.

9.2.Энэ хуулийн 9.1.2-т заасан эрхийн шимтгэлийн орлогод дараах төлбөр хамаарна:

9.2.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр;

9.2.2.Патентийн тухай хуульд заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүн болон ашигтай загвар ашигласны болон ашиглах эрхийн төлбөр;

9.2.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу барааны тэмдэг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр;

9.2.4.Технологи дамжуулах тухай хуульд заасны дагуу технологи дамжуулсны төлбөр;

9.2.5.үйлдвэр, худалдаа, шинжлэх ухааны туршилттай холбоотой мэдээллийг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр;

9.2.6.үйлдвэр, худалдаа, шинжлэх ухааны туршилтын тоног төхөөрөмжийг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр;

9.2.7.энэ хуулийн 9.2.1, 9.2.2, 9.2.3, 9.2.4, 9.2.5, 9.2.6-д заасантай адилтгах бусад эрх ашигласны болон ашиглах эрхийн төлбөр.

9.3.Энэ хуулийн 9.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувьцаа эзэмшил, нөхөрлөлийн буюу хамтран ажиллах гэрээнээс олсон мөнгөн болон мөнгөн бус орлого, ашгийн хувь, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ногдол ашиг гэж үзэх бусад орлого хамаарна.

9.4.Энэ хуулийн 9.1.4-т заасан хүүгийн орлогод барьцаагаар баталгаажуулсан эсэх, зээлдэгчийн хөрөнгөд оролцох эрхтэй эсэхийг үл харгалзан бүх төрлийн өр, өглөг, харилцах болон хадгаламжийн данс, баталгаа, батлан даалт, зээл, зээллэг, бонд, өрийн хэрэгсэл болон тэдгээрийн урамшуулал зэрэгтэй шууд холбогдуулан зээлдэгчээс олгосон орлого, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хүүгийн орлого гэж үзэх бусад орлого хамаарна.

10 дугаар зүйл.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого

10.1.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна:

10.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;

10.1.2.төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого;

10.1.3.хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого;

10.1.4.энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т зааснаас бусад биет бус хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого.

10.2.Энэ хуулийн 10.1.4-т заасан биет бус хөрөнгө борлуулсны орлогод энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т зааснаас бусад биет бус хөрөнгө өмчлөх, ашиглах, эзэмших эрхээ бусдад борлуулсан, шилжүүлснээс олсон орлого хамаарна.

11 дүгээр зүйл.Бусад орлого

11.1.Энэ хуулийн 7.4.4-т заасан орлогод дараах орлогыг хамааруулна:

11.1.1.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, учирсан хохирлын улмаас авсан нөхөн төлбөр;

11.1.2.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлого;

11.1.3.тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой компанид шилжүүлсэн ашиг;

11.1.4.гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит орлого;

11.1.5.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.11, Газрын тосны тухай хуулийн 11.1.4, 12.5-д заасны дагуу буцаан олгосон мөнгөн хөрөнгө;

11.1.6.даатгалын нөхөн төлбөр.

 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    8

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР