УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. 15-17 градус хүйтэн байна.
2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 22-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 19, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зарим нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Аймаг хотын цаг агаарын мэдээгээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.