"ЕTV" телевизийн сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдал өвчнөөр өвдөж, БНСУ-д бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон. Улмаар эмчилгээний зардалд 120 сая төгрөг шаардлагатай болсны улмаас мэргэжил нэгт сэтгүүлч нөхөд нь хандивын аян өрнүүлсэн билээ.
Сэтгүүлч М.Уянга Солонгос улсын "АСАН" эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон бөгөөд хагалгаа амжилттай сайн болсныг тус эмнэлгийн эмч нар хэлсэн байна.
Энэхүү баярт мэдээг түүний нөхөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.
Энэ талаар түүний нөхөр Ц.Ариунболд бичихдээ: "Манай гэр бүлийн хүсэн хүлээж байсан өдөр өчигдөр тохиож, эхнэр маань Солонгос улсын "АСАН" эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаагаа хийлгэлээ. Гардан удирдсан эмчийнх нь хэлж байгаагаар хагалгаа маш амжилттай болсон гэсэн юм. Олон хүний ерөөл буянаар манай гэр бүлийн цаашдын амьдрал гэрэл гэгээтэй боллоо. Аз жаргал бялхсан энэ өдрүүд дээр баяр нэмж Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбооны ерөнхийлөгч Ч. Даваабаяр, гэргий Н.Мөнхжаргалын хамтаар холоос биднийг зорин ирж "ETV телевизийн хамт олны сэтгэлийн үгтэй захиаг, МOGOL үндэсний брэндийн хамт уламжилж, өөрсдөө хувиасаа дахин мөнгөн дэмжлэг үзүүллээ. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон байсны ачаар миний хань М.Уянга хөл дээрээ босч, гэрэл гэгээтэй амьдрал ѳѳд алхах боллоо. Баярлалаа та бүхэндээ" хэмээжээ