- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр “Боловсролын бодлогын симуляцын загварчлал” сэдэвт сургалт зохион байгуулна.
- Хүүхэд, залуусыг цахим орчинд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг бий болгох зорилгоор ГХУСАЗЗ, ХХМТГ, ЦЕГ, НҮБ хүүхдийн сан, Faro Foundation Mongolia ТББ хамтран ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ аяны хүрээнд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.
- Нийслэлийн онцгой комисс хуралдана.
- "Тавантолгой түлш" компани мэдэгдэл хийнэ.
- МАХН түлшний асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
- “Энхрийхэн” адал явдалт комикс зурагт номын нээлт болно.
- НИТХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
- Монголын Залуучуудын Холбооноос Монголын бүтээгч багш нарыг шалгаруулах ёслолыг зохион байгуулах талаар мэдээлнэ.
- “Гэр хороолол” хөдөлгөөнөөс шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийнэ.
- Банк санхүүгийн салбарын хүний нөөцийн 2-р зөвлөгөөн болно. Тус зөвлөгөөнийг Монгол банк, Монголын Банкны холбоо, Банк санхүүгийн академи хамтран энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь Хадгаламжийн даатгалын корпорац, арилжааны банкнуудын дэмжлэг дор явагдах юм. “Хувь хүний хөгжил” сэдвийг онцлоно.
- Цүчияноки ХК-аас зохион байгуулж буй "Мөсөн зоорь" танилцуулах семинар болно.Семинарыг Япон улсаас ирсэн мэргэжилтэн удирдан явуулна.
Илүү дэлгэрэнгүйг 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.