2019 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
6, 8-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7, 9-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 6-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст өдөртөө бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатар хотын 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Улаанбаатар хотын 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Аймаг хотын цаг агаарын мэдээгээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.