- “Энхтайваны гүүр”-ийн техник ашиглалтын төвшинг тогтоох ажлын хүрээнд Энхтайваны гүүрийн хөдөлгөөнийг хааж, туршилт, хэмжилтийн ажил хийх юм байна.
- "Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний ололт, амжилт, цаашид анхаарах асуудлууд" зөвлөгөөн болно.
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 57 дахь улирлын тоглолтын нээлт болох гэж буйтай холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ.
- Хүүхдийг ивээх сан Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2.7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2019-2023 онд Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд хэрэгжүүлнэ. Уг төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно.
- Баянөлгий аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа "Бүргэдчдийн баяр 2019" арга хэмжээ зохион байгуулагдана.
- СХД аж ахуйн нэгж, байгуллагуудын ажил олгогч эздэд зориулсан үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сертификат олгох үнэ төлбөргүй сургалт болно.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно.
- Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан болно.
- Хууль зүйн байнгын хорооны хуралдаан
- Австрали усын иргэн системийн инженерчлэлийн мэргэжилтэн Жавахар Баллагийн "Системийн сэтгэлгээ, загварчлал, инженерчлэл" лекц болно.
- Цахилгааны хязгаарлалт хийгдэнэ.
- Орос улс, ОХУ-ын Улан-Үдэ хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ДАШТ болно. Тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, Л.Энхбаатар, П.Мөнхбаатар нарын удирдлага дор манай долоон ширэн бээлийтэн өрсөлдөнө.
Өнөөдөр болох үйл явдлын мэдээллээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.