2019 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 6-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 6-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Аймаг хотын цаг агаарын мэдээгээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.