• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

  • Цаг үеийн мэдээ
  • 2019-09-29 00:00:00
  • 2051
Маргааш өдөр Баян-Өлгий,  Говь-Алтайн нутаг, Ховд,  Завханы хойд, Увсын өмнөд, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр салхи  секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.  

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Маргааш нутгийн баруун хэсгээр, 10-р сарын 1-нд ихэнх нутгаар хур тунадас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 29-ний 20 цагаас 09 дүгээр сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө сэрүүсч 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, Өдөртөө Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр  секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 22-27  градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, бусад хэсгээр 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутаг, 2-нд зарим газраар, 3-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-р сарын 1-нд ихэнх нутгаар, 2, 3-нд говь талын нутгаар секундэд секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 10-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө  14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 

Аймаг хотын цаг агаарын мэдээгээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    15

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР