• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

УБТЗ хөдөлгөөнт эмнэлэг аялуулж эхэллээ

  • Цаг үеийн мэдээ
  • 2019-09-20 00:00:00
  • 1687
Өчигдөр УБТЗ-ын хамт олны сэтгэл зүтгэлээр бүтсэн “Хөдөлгөөнт эмнэлэг”-ийн анхны 2 вагоныг урд шугам замд үдэн гаргах ёслол боллоо. Орчин үеийн дурангийн болон цахилгаан, хэт авианы оношилгоо, эмчилгээний аппарат, тоног төхөөрөмжөөр тоноглосон уг явуулын оношилгооны 2  вагон нь төмөр зам дагуу ажиллаж амьдардаг төмөр замчид, тэдний гэр бүл, үр хүүхэд болон орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийх юм. Эхний удаад урд зам дагуух томоохон өртөө зөрлөгүүдээр явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Эдгээр 2 вагоныг УБТЗ-ын хамт олны халуун сэтгэлийн хандивын мөнгөөр босгожээ.

Цаашдаа УБТЗ-ын захиргаа, ЭМЯ-тай хамтраад дахин 4 вагоныг тоноглож иж бүрэн “Хөдөлгөөнт эмнэлэг”-ийг байгуулах юм. Эдгээр 4 вагоныг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхээс өгсүүлээд чих, хамар, хоолой, нүд, шүд, дотор, эмэгтэйчүүд, мэдрэл, мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг эмчилгээ хийх шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглоно. Энэхүү хөдөлгөөнт эмнэлгийг байгуулснаар УБТЗ-ын 1800 гаруй километр урт төмөр замын дагуух өртөө зөрлөг, суурин газруудын 15 мянга гаруй төмөр замчид тэдний гэр бүл, үр хүүхэд болон орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хурдан шуурхай хүрч ойртох бололцоотой болно.



Энэхүү хөдөлгөөнт эмнэлэг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэлтийн үзлэгт хамруулж байх, алслагдсан орон нутгийн иргэдэд явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болох юм.



Эх сурвалж: "УБТЗ" ХНН
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    12

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР