• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

“Улаанбаатар” олон улсын XI кино наадмын Монгол кино бүтээлийн уралдаанд урьж байна

  • Цаг үеийн мэдээ
  • 2019-09-17 00:00:00
  • 1255
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яам, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ), Номадиа Пикчерстэй хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 11 дэх жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

УБОУКН-ын үеэр шинэ, шилдэг Монгол уран бүтээл, уран бүтээлчийг тодруулан танилцуулах “Монгол кино хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрт  оролцох Монгол кино бүтээлийн уралдааныг 3 дахь жилдээ зарлаж байна.

Уралдаанд УРАН САЙХНЫ КИНО төрөлд кино бүтээл хүлээж авна. Бүтээл нь 2018 оны 10-р сарын 1-нээс 2019 оны 10-р сарын 1-ний дотор бүтээгдсэн, Монголын уран сайхны, бүрэн хэмжээний кино бүтээл байна. Дэлхийн нээлтээ хийгээгүй уран бүтээл давуу эрхтэй.

Уралдаанд ирүүлсэн кино бүтээлүүдээс дараахь байруудыг шалгаруулна.

Үүнд:
  • Шилдэг уран сайхны кино
  • Шилдэг зохиол
  • Шилдэг найруулагч
  • Шилдэг продюсер (Номадиа Пикчерс ХХК-ийн нэрэмжит шагнал)
  • Шагналын сан:  Шагналт байр тус бүр 3 сая төгрөгийн мөнгөн шагнал эсвэл аль нэг олон улсын кино наадамд оролцох 1 хүний замын зардал (сонголтоор)
  • Шагналт 3 киног “Улаанбаатар” Олон Улсын XI Кино Наадмын хөтөлбөрт оролцуулж, үзэгчдэд толилуулна.

Сонгон шалгаруулах шалгуур:
  • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд хувь нэмэр оруулсан, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх
  • Киноны баг нь уран сайхны кино бүтээх чиглэлээр гурваас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан дадлага туршлагатай байх
  • Англи субтитртай байх
  • Нээлтээ хийгээгүй кино давуу эрхтэй.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Кино Урлагийн Зөвлөлийн төлөөлөл, наадмын монгол уран сайхны удирдагч, олон улсын уран сайхны удирдагч болон олон улсын шүүгчдээс бүрдэх баг гүйцэтгэнэ. 

Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт:      
  • Өргөдлийн маягт (Өргөдлийн маягтыг хавсралтаас татаж авна уу)
  • Kино багийн товч танилцуулга
  • Найруулагчийн богино намтар болон бүтээлийн жагсаалт
  • Кино компани, студийн богино танилцуулга
  • Киноны 1 хувь (DVD болон бусад файл хэлбэрээр МУЗ-ийн байранд хүлээлгэн өгнө.)

Уралдаанд кино бүтээл бүртгүүлэх:

Өргөдлийн материалыг дагалдах материалын хамт arts@artscouncil.mn цахим хаягаар 2019 оны 09-р сарын 30-ны дотор явуулах ба кино бүтээлийг Монголын Урлагийн Зөвлөлийн байранд дурьдсан хугацаанаас өмнө өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
 
Цаг үеийн мэдээ мэдээллээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.


Эх сурвалж: Урлагийн зөвлөл 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    15

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР