Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын нийт урт 32.226 км, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 32.5 м, 2 урсгал 6 эгнээтэй бөгөөд зорчих хэсэг нь зааглагдсан тус бүр нь 3 зорчих зурвастай байхаар төсөллөгдөж баригдсан.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Улаанбаатартай холбосон 32 километр урт тууш замын хөдөлгөөнийг нээжээ.
Тууш зам нь “Яармагийн товчоо - Айцын даваа - Түргэний гүүр - Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлдэг. Тиймээс жолооч та бүхэн уг замыг сонгон хөдөлгөөнд оролцсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг Тээврийн цагдаагийн албанааас зөвлөлөө.
Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тууш замд:

- явган зорчигч,
- ердийн хөсөг,
- унадаг дугуй, мопед,
- трактор болон өөрөө явдаг машин механизм,
- техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тус тус хориглоно.

Цаг үеийн мэдээ мэдээллээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.