-Аргын тооллын 9 сарын 13. Баасан (Сугар) гараг
-Билгийн тооллын шинийн 14, харагчин үхэр өдөр, чөдөр одтой, уул суудалтай, 6 цагаан мэнгэтэй, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:25-19:10.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох маш сайн. Гэвч хонь, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, ном номлох, сонсох, үр тарихад муу.
Өдрийн өнгө зурхай зурлагын мэдээллээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.