• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна

  • Цаг үеийн мэдээ
  • 2019-09-10 00:00:00
  • 1323
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй сайн сайхан үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэх, хотын соёлыг түгээх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг сурталчлах, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхүйц бүтээлүүд байх аж. Шалгаруулагчдын зүгээс нийтлэл, нэвтрүүлэг, контентын хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзэх юм.

Уг уралдаанд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд болон чөлөөт уран бүтээлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг хандлага түгээдэг иргэд оролцох боломжтой.

Бүтээлийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 25-ны 15.00 цаг хүртэл нийслэлийн төр захиргааны байр, Хангарди ордоны 1 давхар, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст хүлээн авна. Уралдааны нийт шагналын сан 30 сая төгрөг.



Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:
  • “ХҮН төвтэй хот” дэд сэдвийн хүрээнд агуулга, өнгө аясдаа нийцсэн байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Дуу, дүрсний шаардлага хангасан байх
  • Шалгарсан бүтээлийг 2-оос доошгүй удаа өөрийн телевиз, радиогийн сувгаар олон нийтэд цацах
  • Өгөгдсөн хугацаанд бэлтгэж нэвтрүүлсэн байх
  • 10 минут хүртэлх хугацаатай байх
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ

Сонин, сэтгүүлийн бүтээлд тавигдах шаардлага:
  • “Улсын хөгжил Улаанбаатараас” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь агуулгадаа нийцсэн байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй
  • Өгөгдсөн хугацаанд өөрийн сонин, сэтгүүлд бэлтгэж нийтэлсэн байх
  • Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 2-3 нүүр байх
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
  • Бүтээлийг сонин, сэтгүүлд нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх

Сайтын бүтээлд тавигдах шаардлага:
  • “Би их хотын иргэн” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь нийгмийг соён гэгээрүүлэх өнгө аяс, агуулгатай байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй
  • Өгөгдсөн хугацаанд өөрийн сайтад бэлтгэж нийтэлсэн байх
  • Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 2-3 нүүр байх
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
  • Бүтээлийг сайтад нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх

Чөлөөт уран бүтээлчдийн цахим контентод тавигдах шаардлага: 
  • “Хотынхоо хөгжилд дусал нэмэрлэе” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь хотын хөгжил иргэн нэг бүрээс шалтгаална гэсэн агуулга, өнгө аястай байх
  • Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
  • Цахим контент нь дуу, дүрсний шаардлага хангасан байх
  • 3-5 минут хүртэлх хугацаатай байх

Нэвтрүүлгийн төрлөөр:
  • I байр 1- Цом, өргөмжлөл 5.000.000 (таван сая төгрөг) 
  • II байр 1- Өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)
  • III байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)
  • Тусгай байр 2 Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Сонин, сэтгүүлийн нийтлэл, сурвалжилгын төрлөөр:
  • I байр 1 - Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг) 
  • II байр 1 - Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)
  • III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)
  • Тусгай байр - 2 Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)

Сайтын нийтлэл, сурвалжилгын төрлөөр:
  • I байр 1- Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг) 
  • II байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)
  • III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)
  • Тусгай байр 2 - Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)

Цахим контентын төрлөөр:
  • I байр 1- Цом, өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг) 
  • II байр 1 - Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)
  • III байр 1 - Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)
  • Тусгай байр 2 - Өргөмжлөл 250.000 (хоёр зуун тавин мянган төгрөг) 
Цаг үеийн мэдээ мэдээллээ 1900-1950 мэдээллийн лавлахаас асуугаарай.

 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    13

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР