Ерөнхийлөгч Путин энэ удаагийн айлчлалаар хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурна. Гэрээнээс хамгийн чухал нь хоёр орны найрсаг харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ юм. Ерөнхийлөгч Х.Баттулга наймдугаар сард АНУ-д айлчлахдаа тус улстай Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулсан бол хойд хөрштэй одоо байгуулах гэж байна. Манай улс БНХАУ-тай уг гэрээг байгуулсан юм.
Путиныг дагалдан явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Засгийн газрын орлогч дарга Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Роснефть-ийн тэргүүн Игорь Сечин нар багтжээ.
Үүнтэй холбогдуулан: Элчид төлөөлөгчид явах хугацаанд зам хаагдана.