"Токио 2019" Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 4 дэх өдөр буюу өнөөдрийн барилдаанд манай 3-н жүдоч барилдана.
- Эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд тамирчин Б.Мөнгөнчимэг Израйлийн тамирчин 19 настай Шарир Гли-тэй барилдаж, 2 базари үнэлгээгээр ялагдлаа.
- ОУХМ Б.Ганхайч Бразил улсын жүдоч Гасиллистай барилдаж, 2 базари үнэлгээ авч өрсөлдөгчөө яллаа. Б.Ганхайч шөвгийн 32-т үлдэж, дараагийн барилдаанд Канадын жүдочтой барилдана.