• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Цаг агаарын мэдээтэй хамт агаарын бохирдлын хэмжээг тогтмол мэдээлэхийг даалгажээ

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-10-08 10:31:18
  • 133

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы зургаадугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.

Энэхүү тогтоолоор агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2025 онд дуусаж байгаатай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах урт, дунд, богино хугацааны цогц төлөвлөгөө болон хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх төлөвлөгөөг хараат бусаар, хөндлөнгийн хяналт хийх иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын оролцоог ханган боловсруулж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

Мөн агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийг тодорхойлж, тухайн бүсэд байрлах сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны агаарын чанарыг тогтмол хянах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг аймаг, нийслэл, сум, дүүргийн гэр хорооллын өрх бүрд байршуулах, тогтмол ажиллагааг хянах, уг мэдрэгч ажилласан тохиолдолд шуурхай арга хэмжээ авахыг тогтоолоор даалгажээ.

Олон нийтийн радио, телевизийн цаг агаарын мэдээтэй хамтатган Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн агаарын бохирдлын хэмжээг өдөр тутам нийтэд тогтмол мэдээлэх, агаарын бохирдлын мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох талаар Засгийн газарт өгсөн чиглэлд тусгасан байна.

Түүнчлэн угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоож, нотолгоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, зан үйлийг нь өөрчлөх, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар даалгаж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гадаад, дотоод орчны агаарын чанарын болон шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлыг нэн даруй зохион байгуулж хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.

Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр гэр хорооллын өрх, аж ахуйн нэгжид гэр, байшингийн дулаалгын арга хэрэгслүүдийг зааж сургаж, хатуу түлшний хэрэглээг халах ажлыг зохион байгуулахдаа стандартын шаардлага хангасан цахилгаан халаалт, хий, бусад түлшийг ахуйн орчин нөхцөлд нь эрсдэлийн болон өртөг, үр ашгийн үнэлгээг хийж, иргэд өөрсдөө сонгох эрхтэй байхаар зохицуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолд тодорхой заажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    23

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР