• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Хар жагсаалтыг халж, олон улсын Файко зээлийн онооны системд Монгол улс албан ёсоор шилжиж байна

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-09-11 10:49:48
  • 119

Монгол Улсын Зээлийн мэдээллийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилт 2025.09.10-ны өдрөөс эхлэн зээлийн мэдээллийн лавлагаанд хугацаа хэтэрсэн ангиллын мэдээллийг харагдуулахгүй байх шийдвэр албан ёсоор хэрэгжиж зээлдэгчийн зээлжих чадварын үнэлгээ буюу оноонд суурилсан зээлийн шийдвэр гаргалт нэмэгдэж эхэллээ

Энэхүү өөрчлөлтийг иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн боломжийг илүү шударгаар, уян хатан үнэлэх чухал шинэчлэл болж буй бөгөөд мэдээллийн ил тод байдал, хэрэглэгчийн эрхийг илүү дээдэлсэн явдал болж байгаагаараа онцлогтой.

Мөн уг зохицуулалтаар иргэдийн зээлийн сахилга бат, одоогийн төлөв, эрсдэлийн түвшинг оноогоор илүү бодитой, динамик байдлаар үнэлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд хэрэглэгч бүрийн мэдээллээ шалгах, алдааг залруулах, оноогоо сайжруулах алхмуудыг ойлгомжтой болгоход анхаарах юм.

ФАЙКО ОНОО МОНГОЛД

АНУ тэргүүтэй дэлхийн 40 гаруй оронд ашигладаг FICO зээлийн оноог Сайнскор зээлийн мэдээллийн сангийн хамт олон 2024 оны 9 сард Монголын зах зээлд нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус оноог +135 гаруй банк, ББСБ-ууд өөрийн зээлийн шийдвэртээ ашиглаж байна.

Уг үйлчилгээ нь зээлдэгч таны оноог 300-850 хооронд багтаан илэрхийлэх ба бүх төрлийн зээлийн үйлчилгээг авах үедээ цагаа хэмнэж, бага хүүтэй, өндөр дүнтэй, урт хугацаатай уян хатан нөхцөлтэйгөөр зээлийн бүтээгдэхүүн авах боломжийг бүрдүүлж буй юм.Таны FICO оноог дараах 5 шалгуур бүлэг үзүүлэлтээр дүгнэдэг. Үүнд:
Эндээс үндэслэн таны оноог дараах 5 төрлөөр тодорхойлдог. 

ГАРЧ БУЙ ЭЕРЭГ НӨЛӨӨ

  • Зээлээ хугацаандаа төлж, санхүүгийн сахилга баттай болсон иргэнд, оноонд суурилсан үнэлгээгээр дамжуулан хүртээмжтэй, оновчтой зээлийн үйлчилгээг санал болгоно
  • Банк, ББСБ болон бусад санхүүгийн байгууллага зээлийн шийдвэрээ иргэний оноо, зэрэглэл буюу бодит эрсдэлийн үзүүлэлтэд үндэслэн гаргах бөгөөд чанартай зээлийн хэмжээ бодитоор нэмэгдэнэ.
  • Зээлийн мэдээллийг зээлжих чадварыг үнэлэх зорилгоор ашиглах бөгөөд хэрэглэгчийн эрхийг хамгаалах шаардлага, стандартууд илүү тодорхой болно.

ИРГЭДЭД ӨГӨХ ШУУРХАЙ ЗӨВЛӨМЖ

  • Өөрийн зээлийн оноогоо яг одоо шалгаарай. Хувийн мэдээлэл, төлөлтийн статус, үлдэгдэл, хугацаа хэтэрсэн бичилт зэргийг нэн тэргүүнд нягтлаарай.
  • Оноонд нөлөөлөх дадлыг хэвшүүлээрэй. Төлбөрөө хугацаанд нь төлөх, олон зэрэг шинэ зээлийн хүсэлт гаргахгүй байх, хүү/торгууль хуримтлуулахгүй байх нь оноог тогтвортой сайжруулах алхам болно.
  • Санхүүгийн байгууллагын шийдвэр өөр өөр байж болно. Таны зээлийн судалж буй байгууллага бүрийн эрсдэлийн бодлого, зээлийн шийдвэр гаргалт өөр тул танд санал болгож байгаа зээлийн үйлчилгээ болон хэмжээ зэрэг харилцан адилгүй байж болохыг анхаараарай.

ӨӨРИЙН ЗЭЭЛИЙН ОНОО, ЛАВЛАГААГ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

Та App Store болон Play Store-оос Sainscore аппликэйшнийг татаж, өөрийн зээлийн оноо, зээлийн мэдээллийн лавлагаа болон бусад бүтээгдэхүүнийг шалгах боломжтойгоос гадна төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликэйшнийг ашиглан тус үйлчилгээнүүдийг хялбараар аваарай.

Эх сурвалж: Gogo.mn

“E-Mongolia” платформ руу нэвтрэх болон зээлжих зэрэглэлийн оноогоо харах, лавлагаа авах зааврыг 1900-1950 лавлах ажлын бус цагаар болон амралтын өдрүүдээр 24 цагийн турш түгээж байна.

 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    21

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР