38 дахь удаагийн Үндэсний номын баяр энэ сарын 19-21-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох гэж байна.
Хүүхэд залуусын хүсэн хүлээдэг тус арга хэмжээг зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ойтой давхцаж буй нь энэ удаагийн номын баярын нэг онцлог аж.
Мөн номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Gogo.mn
Цаг үеийн мэдээллийг 1900-1950 лавлахаас авч баталгаажуулаарай.