МИАТ ТӨХК орон нутгийн нислэгийн шинэ чиглэлийг ирэх 10-р сард нэмэхээр төлөвлөжээ.
Тодруулбал энэ оны 10-р сарын 26-ны өдрөөс эхлэн Баянхонгор чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэх юм байна. Нэг талын нислэгийн эхлэх үнэ 281,050₮ бол, хоёр талын нислэг 557,150₮ байх нь. Оюутан залуус, ахмад настнуудад 15%-ийн хөнгөлөлттэй аж.
Нислэгийг ОМО41, ОМО42 агаарын хөлгөөр Улаанбаатар-Баянхонгор, Баянхонгор-Улаанбаатар маршрутаар үйлдэх юм байна.
Нисэх өдрийн суудлын боломж, тийзийн нөхцөл, хүчинтэй хугацаа зэргээс хамааран үнэ өөрчлөгдөж болох юм байна.
Эх сурвалж: Gogo.mn
Орон нутгийн нислэгийн хуваар, тасалбарын мэдээллийг 1900-1950 лавлахаас асуугаарай