• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-04-28 10:10:04
  • 282

Тавдугаар сарын дундаж агаарын температур олон жилийн дундаж /ОЖД/–аар Баян–Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…+6°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +12...+18°C, бусад нутгаар +6...+12°C дулаан байдаг. 

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна.

Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар сэрүүсэх төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна. Цаашдаа хур тунадас харьцангуй бага байх ба дундаж салхины хурд ихтэй байх магадлал өндөр, харин гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн зүүн хэсэг, Төв аймгийн нутгийн зүүн хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим  байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуурга шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх байх төлөвтэй байна.  

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх төлөвтэй.

Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд, ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Түүнчлэн хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын муудалтууд ажиглагдах магадлалтай байна.

ЗӨВЛӨМЖ

Тавдугаар сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр баруун аймгуудын нутгаар, дунд үеэр ихэнх нутгаар дулаарах боловч нэгдүгээр арав хоногийн дундаас зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуура шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадас орох төлөвтэй бол тавдугаар сар салхи шуурга ихтэй байхаар байна.

Иймд цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг ЦУОШГ-аас малчид, тариаланчид, ард иргэдэд анхааруулж байна.

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР