• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон автозамыг хаав

  • Цаг үеийн мэдээ
  • 2025-04-11 09:19:43
  • 205

ДЦС-3 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажил явагдах тул өнөөдрөөс /2025.04.11/эхлэн зам хаана.


Тодруулбал, Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар болсонтой холбогдуулан дахин боловсруулсан усыг “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу дамжуулах шугам хоолойг угсрах тул Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон 500 метр авто замыг хаахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн III хороо ДЦС-3 ТӨХК-иас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон автозамыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хүртэл гурав хоног хаахаар болсон байна.

Энэ хугацаанд Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж буюу ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчих аж.  Харин хойноос урагш чиглэлийг ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд талын буцах уулзвараар эргэж, ДЦС-3 ТӨХК-ийн хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтой байхаар хөдөлгөөнийг түр зохицуулж байгаа юм байна.

Төсөл хэрэгжсэнээр дулааны цахилгаан станцууд уг цэвэрлэсэн усыг техникийн хэрэглээндээ ашиглаж, гүний цэвэр усны хэрэглээг жилд 18 сая хүртэл шоо метрээр бууруулах юм. Өөрөөр хэлбэл “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК нь жилд Дөргөн нуурын устай дүйцэхүйц хэмжээний усыг хэрэглээд хаядаг гэсэн тооцоо судалгаа бий.

Харин “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татсанаар энэ хэмжээний усыг Улаанбаатар хотод аварч үлдэх боломжтой болж буй. Ингэснээр хойч үедээ үлдээх усны нөөцөө нэмэгдүүлж байгааг албаныхан онцлов.

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР