• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Монгол залуусын бүтээсэн Carepay стартап Google компаниас $350,000-ын технологийн тэтгэлэг авлаа.

  • Цаг үеийн мэдээ
  • 2023-10-04 15:42:41
  • 978
Энэ оны 08 сард болсон Google & Astanahub -ийн хамтарсан Google for startups - Silkway accelerator 2023 хөтөлбөрт Carepay компани нь Төв Азийн 8 орны 200 гаруй төслөөс шилдэг 15-д шалгаран Казахстан улсын нийслэл Астана хотын Astanahub-д 3 сарын хугацаанд байрлан хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ.

Тэгвэл тэд саяхан Google -ийн $350,000 ам.долларын технологийн буцалтгүй тэтгэлэгт тэнцсэн Монгол компани болжээ.

Энэхүү тэтгэлэг нь Google cloud, Firebase, Gmail, Google Ads гэх мэт технологийн компанид амин чухал хэрэгцээ болсон Google-ийн бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах боломжтой Google компаниас санхүүжүүлдэг технологийн стартапыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр юм.

Carepay нь Монгол хүн бүрд кэйр, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг санхүүгийн дарамтгүйгээр тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой технологийн стартап.

Дэлхий даяар хувь хүний санхүүгийн дампуурлын номер нэг шалтгаан нь эрүүл мэндийн асуудал эзэлдэг. Жил бүр 150сая хүн эрүүл мэндээсээ болж ядуурч, 400 сая хүн санхүүгийн дарамтаас үүдэлтэй эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй.

Монгол улсын хувьд жил бүр 20,000 гаруй өрх айл эрүүл мэндийн шалтгаанаар ядуурч өрхийн нийт зардлын 60 хувийг ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаанд зардал эзэлж байгаа  нь нийгмийн маш томоохон суурь асуудал болж байна.

Carepay нь энэхүү асуудлыг төлбөр тооцооны уян хатан нөхцөл бүхий хүн бүр хэрэглэх боломжтой гар утсанд суурилсан аппликэйшнээр шийдэхийг зорьж байна.
 

Хэрэглэгчид Carepay аппликэйшнийг ашигласнаар:

  1. 5,000 -10,000,000 төгрөгийн хооронд төлбөрөө хүүгүй, шимтгэлгүй, барьцаагүй хуваан төлөх,
  2. Carepay премиум гишүүнчлэлийн эрх авснаар 3%-50% ийн хөнгөлөлт эдлэх
  3. Хувийн болон улсын эрүүл мэндийн даатгалын хураамжийн төлбөрөө төлөх, даатгал ашигласан үйлчилгээний төлбөрөө даатгалын компаниас нэхэмжлэхгүйгээр шууд гар утсаараа амар хялбараар төлөх
  4. Амжилттай төлөлт бүрдээ Care урамшууллын теконжуулсан оноо цуглуулж хөнгөлөлт эдлэх, зээлийн оноогоо нэмүүлэх, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээ авахдаа ашиглах
  5. Хүндээр өвдсөн болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлж чадахгүй нь нотлогдсон хүмүүс хандив өргөх зэрэг боломжтой болох гэнэ.

Carepay апп-аар эмийн сан, шүдний эмнэлэг, бүх төрлийн үзлэг оношилгоо, эрүүл мэндийн дагалдах бүтээгдэхүүнүүд, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настны асаргааны бүтээгдэхүүн, фитнес гээд танд хэрэгтэй бүх төрлийн кэйр, эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой болох юм.
Мөн тэд саяхан хүн бүрд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, алхдаг зуршил суулгах зорилготой алхаад Care оноо цуглуулж мөнгө болон түүнтэй адилтгах бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжтой Gocare гар утасны аппликэйшны демо хувилбарыг бүтээн олон нийтэд танилцуулсан нь 7 хоногийн дотор 60,000 хэрэглэгчтэй болжээ.
 

Алхалт нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал үр дүнтэй арга.

Хэрвээ та 7 хоногт 120минутаас их алхдаг бол жилийн эрүүл мэнддээ зарцуулах зардлаа 3 дахин бууруулах боломжтой.

Та өдөр бүр тогтмол 5,000-10,000 алхдаг бол өдөр бүр 840 секундээр урт наслах, 7 хоногийн дотор 500гр -аар турах, аливаа гэнэтийн үхлээс 80 хувь урьдчилан сэргийлэх боломжтой болдог гэнэ.

Хэрвээ та яг одоо гар утсандаа Carepay аппыг татаж суулгах бол энд, Gocare аппыг татаж суулгах бол энд дараарай.


Эх сурвалж:IKON.MN

  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    20

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР