• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Байгууллага бүртгэх
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Сар шинэ 2023
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Хацар гоо бүсгүйчүүддээ хүргэх мэндчилгээний үгс

  • Цаг үеийн мэдээ
  • 2023-03-07 12:09:45
  • 103

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын 8"-ны баярын өдөр тохиож байна. Энэхүү өдөр та эрхэм хайртай эхнэр, найз охин, ээж, эгч, дүүдээ баярын мэндчилгээ дэвшүүлэхийг хүсвэл энэхүү нийтлэлээс санаа аваарай.  Дэлгэрэнгүй мэдээллийг 19001950 лавлахаас АСУУГААРАЙ 

Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булгилах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд.

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Бүсгүй танд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

Бүсгүй та байхгүй бол
Бүлээн голомт зэвхий дааж
Бүтэн амьдрал хагас болж
Уудам энэ хорвоо утгагүй болно.
Ертөнцийг аврагч гоо үзэсгэлэнт бүсгүй танд
эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

Аз жаргалын амин түлхүүр
Ачлал хайрын ариун ундарга
Хүсэл сэтгэлийн нандин эрдэнэ
Хүний ертөнцийн гэрэл гэгээ 
Эрхэмсэг бүсгүй танд
Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

Будран хаялах цасанд би дуртай
Бусдаас илүү ээждээ би хайртай
Зөөлөн шиврэх бороонд би дуртай
Зөөлхөн мишээх харцанд тань би дуртай

Өглөө бүр наран манддагтай адил
Үдэш бүр саран гийхтэй адил
Өнгөт орчлонг ээж минь та чимж
Өргөн хорвоог уяраасан амин шүтээн, та минь наддаа
Тандаа эмэгтэйчүүдийн баярын мэнд  хүргье

Амьд байгалийн гоо үзэсгэлэн 
Ариун хайрын онгон шүтээн 
Аз жаргалын нандин хэлхээ 
Аль бүхний дээд эрдэнэ 
Бүсгүй таньд олон улсын эмэгтүйчүүдийн баярын мэнд хүргэе

Ганган хээнцэр алхаанд тань уулс хүртэл мэхийж
Гал улаан урууланд тань чөтгөр хүртэл шунаж
Инээхэд тань цэцэгс дэлгэрч
Эрхэмсэг гоо хатагтай, Эгэл биш эрдэнэ шиг охид, бүсгүйчүүд, ээжүүддээ
ОУ-ын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

Үзэсгэлэнт сайхан царайгаар нь Монгол өөрөө гоёж байдаг
Өөдөсхөн жоохон үрдээ Бурхан шүтээн нь болж байдаг
Сүүн цагаан сэтгэлд нь Уулс хүртэл бөхийж байдаг
Сэвгүй цагаахан царайнд нь Эрчүүд сөхөрч байдаг...
Монголын үзэсгэлэнт эмэгтэйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

Бүүвэйн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдаг 
Бүлээн сүү залгиж өссөн болохоор нулимс минь ойрхон байдаг 
Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээн байдаг
Бүүвэйн залбирал ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг
Ээж тандаа эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

Чи ээж аавын хайртай Урангоо
Чи эх нутгийн минь Монголжингоо
Чи халуунаар төөнөх Нарангоо
Чи хайр булаамаар Гоолингоо
Чи зөвхөн миний л Гоо
Монголын хацар гоо охид бүсгүйчүүддээ мартын 8-ны мэнд хүргэе.

Боржгон хийцийн эмээл дээр цэмцийж ургасан сарнай
Бодлын мөнгөн долгиог цээжинд биелзүүлсэн бүсгүй
Болжмор жиргэх өглөө өрхөө татсан авхай
Буурал дээдсийн голомтыг өөд нь татсан гэргий таньд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

Дэнж гоёсон үзэсгэлэн гоо 
Дээл урласан урангоо
Дээдэст хүндлэгдсэн сэцэн гоо
Дэлхийд гайхагдсан монголжингоо
Бүсгүй таньд баярын мэнд хүргэе

Дэлхий бүүвэйлсэн ээжээрээ бахархъя
Дэргэд түшсэн ханиараа гайхуулъя
Дээдийн буянт эмээгээ хүндэлье
Энхрий ялдам охидоороо гоёцгооё

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм 
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм 
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм 
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм 
Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

Хайранд нь дэлхий сөгдөж байдаг
Харцанд нь хорвоо уярч байдаг
Дууны сайхан нь бүүвэй байдаг
Дундàршгүй сэтгэлийн хайлан байдаг
Энгэрээс нь ундрах хайранд нь
Энэ ертөнц өлгийдүүлж байдаг
Эгэлгүй үзэсгэлэн гоо бүсгүй танд
Эмэгтэйчүүдийн баярын мэндийг хvргэе

Зүүдэн цэнхэр орчлонг 
Ангир бүүвэйгээр уярааж 
Зүйлийн тансаг цэцэгстэй 
Алагхан хорвоог чимэглэх 
Сэтгэл, ерөөл хоёртоо
Сүүн цагаан даллагатай 
Итгэл хүлээлт хоёртоо 
Сүүдэр нь үгүй заяатай 
Сайхан монгол бүсгүй таньдаа баярын мэнд хүргэе

Алтан дэлхийн амьд бурхан 
Алдрай үрсийн энэрэлт эх 
Түмэн амьтны булаг 
Төрт Монголын хүн багана 

Гар хүрсэн газраа  жаргал түгээгч 
Харц туссан газар нь гуниг үргээгч 
Үг хэлсэн газраа итгэл хайрлагч 
Үзэсгэлэн төгөлдөрийн дээд бүсгүй таньд мартын 8-ны баярын мэнд хүргэе

Цагаан дарь эх шиг миний бурхан
Замбуулин хорвоод нулимсаа унаган намайгаа төрүүлсэн ээжий 
Сүү ээдтэл үрээ л гэж шөнө зүүдлээд эвлэдэг ээж
Сүүдэр дайрвал шувууд өндгөө хаядаг бол
Сүнс нь хүртэл эргэж төрдөг ачтан нь та минь билээ

Зүүдэнд аргадах хацраараа 
Зүүн хацрыг минь үнсээд
Зүүрмэглэх төдий хайрандаа
Зүрхэндээ нөмөрлөдөг ижий минь

 
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

ХОЛБОО БАРИХ

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар захиа илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор 1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2023 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Орон сууцны хэрэглээний төлбөр

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

Олсон Гээсэн бичиг баримт

  • +15°C | 0°C

  • Монгол банк

    2400 | $

  • Билгийн тооллын

    |