• Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ
  • Холбоо барих
  • ЦАГААН САР Цэргийн баяр 2025
  • ENG
  1. Нүүр хуудас
  2. Бидний тухай
  3. Мэдээ мэдээлэл
  4. Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

  • ХУВААЛЦАХ
  • ЖИРГЭХ
image

Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв

  • Цаг үеийн мэдээ
  • 2023-01-26 14:33:20
  • 1385
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх хоёрдугаар сард агаарын дундаж температур нутгийн баруун хагастаа буюу ялангуяа Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин зүүн аймгуудын зарим сумдын нутгаар буюу ялангуяа Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу орох магадлалтай байгаа бол Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногт үе үе Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх магадлалтай байгаа бол хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1-4 °С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Бусад хугацаанд харьцангуй цас, агаарын температур дунджийн орчим болон дунджаас 1-2°С-аар  дулаан байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Увс, Завханы ихэнх нутаг, Ховд, Говь–Алтайн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур гурван арав хоног тус бүрийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногий дунд үеэр уулаараа бага зэргийн цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 4-9 м/с байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур  тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хугацааны эхээр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зарим газраар салхи шуургатай байх магадлалтай байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхины хурд зарим үед 14–18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутаг болон Дорнодын хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх хэсэг болон Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, салхи ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар цас орж, салхины хурд 5-10 м/с байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн ихэнх сумдын нутаг болон Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
  • Технологи
  • Онцлох мэдээ
  • Топ лавлагаа
  • Цаг үеийн мэдээ
  • Энэ өдөр түүхэнд
  • Дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв
  • Манай шилдгүүд
  • Сургалт
  • SMARTBOOK
  • Ухаалаг шийдэл
  • Нэвтрүүлсэн үйлчилгээ
  • Шинэ үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөрүүд
  • Баялаг бүтээгч
  • Танин мэдэхүй
  • Зөвлөгөө
  • Олон нийтийн ажил

Facebook хуудас

Нэмэлт мэдээлэл

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Та бидэнлүү онлайнаар имэйл илгээвэл бид таны
хүсэлтэнд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Эсвэл өөрийн биеэр оффист ирж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо,
Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор
1006 тоот , Монгол шуудан -46

+976-70111950

info@19001950.mn

Бүх эрх оюуны өмчөөр баталгаажсан 19001950 Мэдээллийн лавлах © 2005 - 2025 он

ААН-ын утас, хаяг

Такси дуудлагын нэгдсэн төв

  • Амралт, зуслангийн захиалгат дуудлага
  • Орон нутгаас такси дуудлагын үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал хүргүүлэх  урьдчилсан захиалгат дуудлага
  • Нисэх онгоцны буудлаас зорчигч тосох үйлчилгээ
  • Замын түгжрэлийн талаархи мэдээлэл

Зарын нэгдсэн сүлжээ

  • ETV HD телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • MASS TV телевиз зарын шууд нэвтрүүлэг орон даяар
  • Их монгол 99.7 фм радио зарын шууд нэвтрүүлэг нийслэл хот
  • 1900-1950 Зарын сонин
  • 19001950zar.mn зарын сайт
  • 1900-1950 зарын сошиал сувгууд

Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ

Захиалга, хүргэлтийн үйлчилгээ

  • Ноён пицца, тахиа захиалга хүргэлт
  • Монгол хоолны захиалга хүргэлт
  • Тоглолтын билет захиалга хүргэлт
  • Ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн захиалга хүргэлт

Бүх төрлийн ханшийн мэдээлэл

Тээврийн хэрэгсэлийн хуваарь

Зурхай зурлага

  • Дорны зурлага
  • Өрнийн зурхай
  • Жилийн өнгө

Үзвэр үйлчилгээ, Хүргэлт

VIP байгууллага

  • +15°C | 0°C

    МОНГОЛ БАНК

    2400$

  • БИЛГИЙН
    ТООЛЛЫН

    16

    НЭЭЛТТЭЙ

    АЖЛЫН БАЙР